Өвлийн улирлын сургалтыг онлайн хэлбэрээр зохион байгуулна
- Humuun News
- 5 days ago
- 1 min read

Сургалтын алба 2025-2026 оны хичээлийн жилийн өвлийн улирлын сургалтыг энэ сарын 30-наас 2026 оны 1 дүгээр сарын 23-ны хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус сургалтад ерөнхий суурь болон мэргэжлийн суурийн судалсан хичээлүүд дээрээ хангалтгүй үнэлгээ авсан, мөн хичээлээ урьдчилан үзэх хүсэлтэй суралцагчид хамрагдах
боломжтой юм. Сургалтад хамрагдах холбоотойгоор дараах нөхцөлийг анхаарах шаардлагатай
Үүнд; Судалсан хичээлийн хүсэлтийг албан ёсоор явуулсан байх
• Нэг суралцагч дээд тал нь хоёр хичээл судлах боломжтой
• Тухайн хичээлийг 2025-2026 оны өвлийн улирлын ганцаарчилсан төлөвлөгөөнд оруулж
баталгаажуулсан байх
• Сургалтын төлбөрийг бүрэн төлсөн байх ёстой
Сургалтад хамрагдах хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 23-ны хооронд цахим маягтаар хүлээн авна.
Хүсэлт илгээх холбоос: https://forms.gle/odx4AVUJ6jnzugUu6
Ирсэн хүсэлт, ганцаарчилсан төлөвлөгөө болон төлбөрийн мэдээллийг шалган, бүлэг бүрдсэн тохиолдолд сургалтыг зохион байгуулж, хичээл заах багшийн Canvas орчинд суралцагчдыг урих юм. Харин бүлэг бүрдээгүй тохиолдолд сургалт зохион байгуулагдахгүй болохыг Сургалтын алба-наас анхаарууллаа.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Х.Анхтуяа






Comments