top of page

Б.Учрал таеквондогийн улсын аваргын алтан медаль хүртлээ

3 minutes ago
1 min read

Олимпын таеквондогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 16–20-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн 3-р түвшний оюутан Б.Учрал амжилттай оролцож, Олимпын таеквондогийн УАШТ-ий долоон удаагийн аварга, багийн тулааны УАШТ-ий дөрвөн удаагийн аварга тамирчин боллоо.

Таеквондогийн дэвжээ бол хурд, хүч, ур чадвар төдийгүй сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг сорьдог өрсөлдөөний талбар билээ. Олон удаагийн аваргын амжилтын ард тууштай бэлтгэл, сахилга бат, шантралгүй хөдөлмөр оршдог. Түүний гаргасан амжилт нь зөвхөн өөрийнх нь хичээл зүтгэл төдийгүй сургуулийнхаа нэрийг спортын талбарт өндөрт өргөж буй бахархалт үйл явдал юм. Б.Учралд цаашдын спорт болон сурлагын амжилт хүсье!

Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 2-р түвшний оюутан Б.Алтанзул



Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page