top of page


Оюутнууд E-Mongolia-аар “Оюутан цэрэг”-т бүртгүүлнэ
Энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудын бүртгэл E-Mongolia-ээр ирэх сарын 1-ээс 10-ны өдрүүдэд явагдана. Өнгөрсөн жилээс эхлэн I түвшний оюутнуудаас гадна II, III түвшний оюутнууд хамрагдах боломжтой болсон. Хамрагдах оюутнууд энэ хичээлийн жилийн I улирлын суралцлагын голч дүн 2.8-аас дээш байх, мөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ сүүлийн нэг жилийн хугацаанд төлсөн байх шаардлагатай. Бүртгэлийн хүсэлтийн хариуг гурван сарын
Feb 28


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн "Шатарын аварга шалгаруулах тэмцээн" амжилттай болж өндөрлөлөө.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн “Шатар”-ын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 7-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт эрэгтэй 20, эмэгтэй 13 тамирчин ганцаарчилсан төрлөөр оролцсоноос, Эрэгтэй төрөлд 1-р байр- Э.Цэлмэг /Орчуулгын клуб/ 2-р байр- А.Хүслэн /Орчуулгын клуб/ 3-р байр- Г.Мөнхжаргал /S-R клуб/ Эмэгтэй төрөлд: 1-р байр- А.Азбилэг /Аялал жуулчлал/ 2-р байр- Л.Өлзийсолонго /S-R клуб/ 3-р байрт- Т.Энхжин /Программ хангамж/ нар тус тус шалгарлаа. Э
Feb 7


Сэтгүүл зүйн нэгдүгээр түвшний найзууддаа зориулав
Хайрт найзууддаа энэ захидлыг уншиж буй өдрийн мэнд ☺️ Ердөө нэг семестр л хамт байхад та нартайгаа ингэж их дотносно гэж үнэхээр бодоогүй шүү. Эхэндээ зүгээр л нэг ангийн найзууд, хичээл дээр л мэндлээд өнгөрдөг хүмүүс байсан бол одоо бол хамт инээж, хамт ярьж, заримдаа дуугүй байсан ч бие биеэ ойлгодог тийм л дотно найзууд болжээ 🫶🏻 Заримдаа зүгээр л хамт суух, юу ч ярихгүй байх хүртэл тухтай санагддаг нь жинхэнэ нөхөрлөлийн илрэл байх 💞 Цаашдаа ч гэсэн илүү олон дурсамж
Jan 24


Г.Билгүүн: Чадна гээд бодчихвол ард нь гарчихсан л байж байдаг
Бид энэ удаа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Программ хангамжийн ангийн 3-р түвшний оюутан Г.Билгүүнтэй ярилцлаа. Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт оролцож байсан уу? Яагаад энэ тэтгэлэгт оролцохоор болсон бэ? Анх удаа оролцсон. Би ер нь төгсөөд Голомт банканд ажиллах сонирхолтой. Тэгтэл Голомт банканд дадлага хийгээд ажиллах боломжтой тэтгэлэг канвас систем дээр зарлагдсан байсныг хараад оролцохоор болсон. Бэлтгэл хэр их хийсэн бэ? Ямар шалгуураар тэнцэж чадлаа гэж бодож
Dec 30, 2025


ХИС-ийн өвлийн дархлаажуулалт
Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад томуугийн дэгдэлт өндөр байгаа тул ХИС-ийн 2-р байрны B1 давхрын UH-STORE дэлгүүр 2 дахь жилдээ багш, ажилчдад дархлаа дэмжих зорилгоор чацаргана өгч байна. Мөн нэгдүгээр улирлын хичээл дуустал амны хаалтыг сургуулийн эмч хичээлийн 2-р байрны 201 тоотоос үнэ төлбөргүйгээр авч ашиглах боломжийг сургуулийн захиргаанаас олгожээ. Нийт 306 оюутан, 15 багш ажилчид амны хаалт авсан байна.
Dec 17, 2025


“РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” драмын жүжиг тоглогдохоор боллоо
Английн уран зохиол хичээлийн хөтөлбөрийн хүрээнд Орчуулгын клуб, EduMentor клубийн англи хэлний багш, орчуулагчийн 3, 4 дүгээр түвшний оюутнуудын хэрэгжүүлж буй “Romeo&Juliet Drama Project CIP-2025” төсөлт ажлын хүрээнд зохион байгуулагдана. Энэхүү жүжиг нь Кристина Нобелийн сангийн дэргэдэх Нархан хүүхдийн төвд хандив босгох зорилготойгоор ХИС дээр монгол хэл дээр анх удаа тоглогдож буй “РОМЕО ЖУЛЬЕТТА ХОЁР” жүжиг юм. Энэ сарын 19-ний Баасан гарагт, 14:00 цагт 4-602
Dec 17, 2025
bottom of page


