Search
Боловсрол судлалын магистрант, докторантуудад зориулсан их семинар боллоо
Nov 4
1 min read

ХИС-ийн Боловсрол судлалын чиглэлээр магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах зөвлөлийн урилгаар МУБИС-ийн профессор, доктор (Sc.D) Р. Намжилдагва “Монголчуудын бүтээсэн гүн ухаан ба орчин цагийн онол, зарчим” сэдвээр энэ хичээлийн жилийн их семинарыг эхлүүллээ. Тус их семинар нь танхим болон цахим хэлбэрээр зохиогдож, боловсрол судлалын магистрант, докторантууд болон судлаач багш нар оролцлоо.
Р. Намжилдагва багшдаа зөвлөлийнхөө нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлж, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.




Comments