top of page

“Элсэгчдийн аварга-2026” Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө

Sep 27
1 min read

Updated: Sep 28



“Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Элсэгчдийн аварга-2026” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 баг, нийт 168 тамирчин оролцлоо.


Эрэгтэй төрөлд:

1-р байр – Б.Энхманлай ахлагчтай Аялал жуулчлалын баг

2-р байр – Б.Нямбаяр ахлагчтай Маркетингийн баг

3-р байр – Б.Өсөх-Ирээдүй ахлагчтай Программ хангамжийн баг

Эмэгтэй төрөлд:

1-р байр – С.Азжаргал ахлагчтай Олон улсын харилцааны баг

2-р байр – Б.Учрал ахлагчтай Бизнес удирдлагын баг

3-р байр – О.Нинжин ахлагчтай Аялал жуулчлалын баг тус тус шалгарлаа. Энэхүү “Элсэгчдийн аварга-2026” сагсан бөмбөгийн тэмцээн хурд хүч, авхаалж самбаа, нэг баг болон хамтран ажиллах чадвараа сорин өрсөлдлөө.




Бэлтгэсэн: Ж.Баасан, Д.Тэнгис

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page