Э.Энхжин: Би тууштай байдлыг эрхэмлэдэг
- Humuun News
- Apr 19, 2024
- 2 min read
Updated: Oct 28
Муайтай боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээны эмэгтэйчүүдийн 48 кг-ын төрөлд Э. Энхжин мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн англи хэлний орчуулагчийн гуравдугаар түвшинд суралцдаг төдийгүй тус спортоор сүүлийн таван сар эрчимтэй хичээллэж байгаа аж.
-Монголын боксын спортын түүхэнд шинэ хуудас нээж байгаа спортын төрлөөр медаль авсан танд баяр хүргэе. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?
-Тууштай байсны үр дүнд өнөөдөр зорилгодоо хүрч медаль авсанд маш их сэтгэл өндөр байна.Тамирчин хүний хувьд медаль авна гэдэг юугаар ч зүйрлэшгүй сайхан мөч байдаг юм байна.

-Таны хувьд энэ спортоор хичээллэснээр өөртөө ямар зан чанарыг илүү суулгаж өгсөн вэ?
-Би хамгийн эхэнд хүн хүндлэх мөн маш их тэвчээртэй болсон. Хүнийг хамгийн сайн төлөвшүүлж чаддаг спорт.
-Та ХИС-ийн англи хэлний орчуулагчийн ангид суралцдаг.Таний мэргэжил,спорт хоёр эрс өөр юм. Мэргэжилээ яагаад сонгосон бэ?
-Тэр их хөгтэй юм болсон. Би анх өөрийгөө цагдаа болно гэж боддог байлаа.Тэгээд аавтайгаа ярилцаад хэлээ эхлээд сурчих юм бол ирээдүйтэй гэсэн юм.Тэгээд эхэндээ орчуулагчийн анги байснаа дан ганц орчуулагч явахгүй юм байна гэж бодоод багшийн ангид орсон.Миний мэргэжилд аав минь их нөлөөлсөн. Яагаад Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийг сонгосон гэхээр хэл чиглэлдээ нэр хүндтэй,бусад сургуулиудаас илүү байсан учраас сонгосон.
-Орчин үед хэл бол хэрэглээ,ийм болсон байхад хэлний чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэдэг утгагүй зүйл гэж боддог хүмүүс цөөнгүй.Энэ үнэхээр утгагүй зүйл үү?
-Миний эцэг,эх хэл бол чухал зүйл.Эх хэлнийхээ хажуугаар нэг хэл сурах хэрэгтэй.Хэл сурсан байхад алзахгүй гэж хэлдэг. Миний өөртөө оруулсан хамгийн үнэтэй хөрөнгө оруулалт бол боловсрол.
Тэр дундаа би Англи хэлний мэдлэгтээ бага залуу байхдаа цаг зав илүү их зарцуулсан. Ингэснээр мэдээлэл, найз нөхөд, миний өнөөдөр амьдралдаа хийж байгаа зүйлүүд гээд маш олон үүд хаалгыг өмнө минь нээсэн. Одоо ингээд харахаар Англи хэлийг суръя гэсэн эрмэлзэл дээр хийсэн үйлдэл нь миний өөртөө зориулсан хамгийн үнэтэй хөрөнгө оруулалтуудын нэг юм болов уу гэж бодогддог.
-Үеийн залуустаа хандаж юу хэлмээр байна?
-Өөрийгөө олж, өөрийнхөөрөө байгаарай гэж хэлмээр байна. Залуус элдэв нөлөөнд автах нь амархан болохоор өөрийгөө бүү гээгээсэй гэж хүсдэг. Мөн шинэ зүйл сурч мэдэх эрмэлзэлтэй, сэтгэлгээгээ хязгаарлахгүй байгаасай. Битгий хайрцаглачихсан юм шиг сэтгэж амьдарь,чөлөөтэйгөөр сэтгэ. Бидний боловсрол, сэтгэлгээг үндсээр нь өөрчлөх олон зүйл хүлээж байгаа. Эцэст нь хэлэхэд, боломжгүй зүйл гэж байдаггүй юм шүү.
Ярилцсан: Н.Номин














Comments