top of page

Ж.Нандинболор: Оюутнууддаа цаг үед нь мэдээллийг олгож, шинэ элсэгчиддээ мэдэхгүй зүйл дээр нь туслах зорилгоор пейжүүдээ хөтөлж байна

Та бүхний сайн мэдэх Хүмүүнлэг crush, Хүмүүнлэг meme, ХИС-н оюутан залуус, Only in Humanities пейжүүдийн админ Ж.Нандинболорийг энэ удаагийн дугаараар онцолж байна. Тэрбээр өнгөрсөн онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын ангийг бакалаварын зэрэгтэй суралцаж төгссөн билээ.

-Яагаад сургуулийнхаа мэдээлэл түгээдэг пейжүүдийг ажиллуулъя гэж шийдсэн бэ? Тодорхой хэмжээнд цаг хугацаа шаардсан ажил гэж бодож байна.


-Анх 2019 оны элсэлтээр оюутан болоод орж ирэхэд ямар нэг мэдээллийг яг өнөөдрийнх шиг түргэн шуурхай авч чаддаггүй байсан.


Тиймээс би оюутнууддаа цаг үед нь мэдээллийг олгож, шинэ элсэгчиддээ мэдэхгүй зүйл дээр нь туслах зорилгоор одоогийн пейжүүдээ хөгжүүлээд сайжраад явж байгаа.


Хүмүүнлэг краш, ХИС-н оюутан залуус пейж анхнаасаа минийх байгаагүй. Өмнө нь өөр хүн ажиллуулдаг байсан. Яг админаар пейж хөтлөх эрхийг нь 2022 оны зургаадугаар сард албан ёсоор авсан. Нөгөө хоёр пейжээ тухайн оны сүүлийн саруудад нээж байсан.


Пейж ажиллуулахын хувьд би хүнд туслах дуртай. Чин сэтгэлээсээ хэлсэн үгнээс урам авдаг учраас цаашид ч гэсэн илүү олон хүнд хүрж туслана гэж боддог.


-Хүмүүнлэг крашд ирсэн нууц мэдээллүүдийг хадгалах хэцүү байдаг уу?


-Миний хувьд нууц хадгалах хэцүү санагддаггүй. Угтаа хувийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй шүү дээ. Нууцыг нь хадгалж ойлгож сэтгэлийн дэм урмын үгээр туслахыг эрмэлздэг.


-Пейжийн чатаар ирсэн сонирхолтой чатууд байдаг уу?


-"Админыг турахаар нь авч үерхэнэ ээ", "Админ эмэгтэйлэг болоод даашинз өмсвөл үерхэнээ" гэж ирж байсан. Өөр гэвэл найзынхаа зургийг явуулчихаад "Чи олон хүнтэй чатлах дуртай бол би чамд олон охин төрүүлж өгье" гэж ирж байсан.


-Пейж ажиллуулах явцад гарсан хувь хүн талаас гарсан өөрчлөлтүүд?


-Хүлээцтэй тэвчээртэй сонсдог ярилцдаг болсон. Өмнө огт ийм байгаагүй, цоо шинэ хүн болсон.


-Санаанаас гардаггүй тохиолдсон зүйлс, хэлсэн үг, постууд?


-Админ нь эрэгтэй юу, эмэгтэй юу, хөгшин үү гэж байсан.


-Хүмүүс эзнийг нь мэдэх гэж хахуульдаж байсан тохиолдол байдаг уу?


-Намайг хэн явуулсан юм бэ хэлээд өгөөч гэж байснаас биш хахуульдаж байсан тохиолдол байхгүй. Крашынхаа мэдээллийг линкээр илгээдэг болохоор хувийн мэдээлэл буюу хэн явуулсан нь харагддаггүй.


Харин мэдээлэл түгээдэг ажил хийдэг учраас урамшуулж шагнадаг нь олон.


Эцэст нь,

"Багш нартаа баярлалаа гэж хэлье. Суралцаж байх хугацаандаа ичээд хэлж чаддаггүй байсан ч бид нарын төлөө хийсэн бүхэнд та нартаа баярлалаа.


Оюутан дүү нартаа хичээл сурлагын өндөр амжилт. Хүмүүнлэг нэр шигээ хүмүүнлэг энэрэнгүй шавь байгаарай. Мэдэхгүй зүйлээ асуухад би хэзээд нээллттэй шүү" гэж хэлье.

Ярилцсан: Б.Хонгорзул














Comments


bottom of page