top of page

Ц.Номинчимэг: Сургуулийн орчинд түргэн хоол, боловсруулсан бүтээгдэхүүн их байдгаас дасах бэрхшээл тулгардаг

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн программ хангамжын ангийн 1-р курсын оюутан Ц.Номинчимэгтэй хооллолтын талаар ярилцлаа.


-Сайн байна уу, таньд энэ өдрийн мэнд хүргэе

Сайн байна уу, өдрийн мэнд

-Өдөрт хэдэн удаа хооллодог вэ?

Өдөрт өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол, дунд нь амттай амттан иддэг гэхээр өдөрт 4 удаа хооллодог.

-Илүү ихээр хэрэглэх дуртай хоол, хүнсний бүтээгдэхүүн бий юу?

Би солонгос хоолонд дуртай тэр дундаа жэюүг, догбугинд дуртай. Хүнсний ногооноос төмс, лууван гэх мэт түгээмэл хүмүүс хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэрэглэдэг.

-Өглөөний цайгаа тогтмол уудаг уу? Яагаад?

Өглөө болгон өглөөний цайгаа ууж хэвших нь эрүүл мэндэд тустай гэж боддог болохоор тогтмол өглөөний цайгаа уудаг.

-Гадуур хооллох нь их байдаг уу? Гэртээ хэр их хоол хийж иддэг вэ?

Гэртээ ч хоол хийж иддэг. Гадуур ч бас хоол иддэг. Гэхдээ аль нэг нь гэх юм бол гадуур хооллох нь их.

-Эрүүл хооллолтын талаар ямар бодолтой байдаг вэ?

Эрүүл хооллолт гэдэг нь миний бодлоор хүний бие махбодод шаардлагатай бүх төрлийн шим тэжээлийг тохиромжтой хэмжээгээр агуулсан, тэнцвэртэй, олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх гэж бодож байна.

-Оюутны амьдралд эрүүл хооллоход ямар бэрхшээл тулгардаг вэ?

Хичээл дундуур хоол идэх цаг хомс. Түүнээс гадна сургуулийн эргэн тойронд түргэн хоол, боловсруулсан бүтээгдэхүүн их байдгаас үүндээ дасах зэрэг бэрхшээл байдаг.

-Сургуулийн ойролцоо эрүүл хоол хэр элбэг байдаг вэ?

Эрүүл хоолтой газар их цөөхөн шүү. Ганц хоёр л байгаа байх.

-Ихэвчлэн ямар төрлийн амттан эсвэл хөнгөн зууш иддэг вэ?

Миний ихэвчлэн иддэг амттан жүр үрийн шоколадтай тэргүүн. Ер нь bakery талдаа амттан идэх дуртай.

-Хоол хүнсний сонголтондоо юуг хамгийн ихээр анхаардаг вэ?

Хоол хүнсний сонголтондоо хамгийн түрүүнд он сарыг чухалчилдаг. Дараа нь энэ хүнсний бүтээгдэхүүн харшлах уу гэдгийг хардаг, хамгийн сүүлд хэр амттай вэ гэдгийг авч үздэг.

-Хоолны дэглэм барьж байсан уу? Хэр үр дүнтэй байсан бэ?

Төрснөөсөө хойш одоог хүртэл амьдралдаа хоолны дэглэм барьж байгаагүй ээ.

-Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

Ярилцсан:

Н.Номин

 

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page