top of page

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль ISO 21001:2025 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа

  • May 15
  • 1 min read


Манай хамт олон стратеги бодлогынхоо хүрээнд Их Британийн “Certiva Limited” байгууллагаар хөндлөнгийн аудит хийлгэж, олон улсын боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны ISO 21001:2025 стандартын гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр Хүмүүнлэгийн ухааны их сургууль сургалтын үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоогоо олон улсын жишигт бүрэн нийцүүлж, тэгш, хүртээмжтэй дээд боловсролын үйлчилгээг үзүүлэх юм.

ISO стандартын гэрчилгээг өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Дэд консул хатагтай Дэбби Чилкот ХИС-ийн Ректорт гардуулан өглөө.


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page