Search
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутнууд Оюутны спортын их наадмыг 3 мөнгөн медалтайгаар амжилттай үргэлжлүүлж байна.
- Apr 22
- 1 min read
Updated: Apr 24

Оюутны спортын VII наадам 3-р сарын 6-наас эхлэж 14 спортын төрлөөр зохион байгуулагдаж байгаа билээ. Тус наадамд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулиас нийт 57 тамирчин, ширээний теннис, шатар, футзал, чөлөөт бөх, жүдо бөх, сагсан бөмбөг, волейбол гэсэн долоон төрөлд өрсөлдөж байна.
Одоогийн байдлаар ширээний теннисний төрөлд Сэтгэл судлалын 4-р түвшний оюутан Б.Эгшиглэн мөнгөн медал, чөлөөт бөхийн төрөлд Сэтгэл судлалын 3-р түвшний оюутан О.Мөнх-Энэрэл мөнгөн медал, жүдо бөхийн -48 кг жинд Бизнесийн удирдлага – Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийн 1-р түвшний оюутан О.Цэлмэг мөнгөн медалыг тус, тус хүртээд байна. Тамирчиддаа баяр хүргэж, цаашдынх нь тэмцээн, уралдаанд өндөр амжилт хүсье.
Бэлтгэсэн: Д.Дэрэм




Comments