top of page

“Хүмүүнлэг уншигчид” клуб 2025–2026 оны үйл ажиллагаагаа хаалаа

  • May 15
  • 1 min read


ХИС-ийн “Хүмүүнлэг уншигчид” номын клубийн 45 дахь удаагийн номын ярилцлага, хаалтын үйл ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдлаа.

 Энэ удаагийн уулзалтад “Хийхгүй зүйлсийн жагсаалт” номын орчуулгын багийн орчуулагч Д.Эрдэнэсувд зочноор  оролцож, уншигч оюутнуудтай сонирхолтой яриа өрнүүлэв. Тэрээр номын агуулга, орчуулгын онцлог, хувь хүний хөгжилд өгөх үнэ цэнийн талаар хуваалцсан байна. Мөн  “Шилдэг уншигч”-аар Программ хангамжийн IV түвшний оюутан О.Мөнхлөн болон Санхүүгийн албаны ажилтан С.Цогзолмаа нар шалгарч, номоор шагнууллаа.

 Хаалтын үйл ажиллагааны үеэр оролцогчид emoji таах хөгжөөнт тоглоом тоглож, чөлөөт ярилцлага өрнүүлэн бүтэн хичээлийн жилийн турш хамтдаа ярилцсан номууд, дурсамжтай мөчүүдийнхээ ярилцжээ.


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан З.Энхрий

 

1 Comment


“Хийхгүй зүйлын жагсаалт” БИШ "Хийхгүй зүйлсийн жагсаалт" гэж бичээрэй. Ы - ИЙ

Like

© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page