top of page

"Хүмүүнлэг уншигчид" номын клуб нээгдлээ




ХИС-ийн оюутан залуусд зориулсан "Хүмүүнлэг уншигчид" номын клуб 2023 оны арваннэгдүгээр сард албан ёсоор байгуулагдаж, 2 дахь хичээлийн улиралдаа идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор “Ад үзэгдэх зориг”, “Дори идэр дүүдээ", “Амьдрахуй" гэх мэт номуудаар 8 удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Клубыг Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн багш Д.Оюунбат санаачлан байгуулсан ба сэтгүүл зүй, олон улсын харилцаа, гадаад хэл, сэтгэл судлалын ангийн оюутан гишүүдтэй байна.




Тус клуб нь оюутнуудыг номын амтанд оруулж, унших дадалтай болгохоос гадна тэдэнд философи, сэтгэл судлал, танин мэдэхүй, уран зохиолын шилдэг зохиолчдыг санал болгож, тэдний ном зохиолуудтай танилцуулах зорилготой юм.

Клубд нэгдэх хүсэлтэй оюутан бүрд үүд хаалга нь үргэлж нээлттэй байх ба хэрвээ та ХИС-ийн оюутан бол фэйсбүүкийн "Хүмүүнлэг уншигчид" групд хүсэлтээ явуулахад л болох юм байна.

Comentários


bottom of page