top of page

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын дэлхийн долоо хоног тохиож байна

Жил бүрийн аравдугаар сарын 24-31-ний хооронд ЮНЕСКО-ийн санаачилгаар Олон Улсын хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ долоо хоногийг тохиолдуулан хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол яагаад хэрэгтэй талаар мэдээлэл хүргэж байна.


Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (ХММСБ) нь хүмүүст мэдээлэл ашиглахын давуу талыг нэмэгдүүлж, аливаа сөрөг нөлөөллийг багасгахад туслах цогц мэдлэг, чадвар юм. Орчин үед хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд үзүүлэхх нөлөө асар их болсон. Иймд хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг ойлгохын тулд өдгөө хэвлэл мэдээллийн бүхий л хэлбэрийг хэрхэн үр дүнтэй ашиглахаа мэддэг байх нь нэн чухал чадвар болов.

Мэдээллийн боловсрол гэж юу вэ?

Унших + Ойлгох + Нухацтай бодох = Мэдээллийн боловсрол гэж НҮБ-аас тодорхойлжээ.

Шаардлага хангахгүй сэтгүүл зүйн алдаа нь судалгаа муутай эсвэл хангалттай баталгаажуулаагүй, яарсан, баримтаа нягтлаагүй, эсвэл дутуу бүрдүүлсэн гэх мэт шалтгаанаас үүдэн гардаг. Энд хэтрүүлсэн, дуулиан шуугиан, шударга биш, баримтууд нв хэт нэг талыг барьсан зэрэг шинж чанар агуулдаг байна.

Сэтгүүлч: Б.Хонгорзул


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page