top of page

Хууль сахиулах мэргэжлийн ажлын байрыг таниулах уулзалт болно

"Хуулийн сэтгэл судлал" хичээлийн хүрээнд ХИС, ДХИС, ШШГЕГ хамтран сэтгэл судлалын тэнхимийн төгсөх ангийн оюутнуудад зориулсан "Хууль сахиулах мэргэжлийн ажлын байрыг таниулах" зорилготой уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уг уулзалт нь энэ сарын 13-ны өдөр буюу пүрэв гаргийн 18:00 цагаас 4-р байрны 602 тоот ангид болно.

Уулзалтад, Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэл зүйч, цагдаагийн дэслэгч А.Пүрэвцэрэн, ШШГЕГ Хорих ял эдлүүлэх албаны Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Б.Анхтуяа, Дотоод их сургуулийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх арга зүйн тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D), цагдаагийн хошууч Ш.Номин-Эрдэнэ нар оролцоно.


Бэлтгэсэн: Б.Хонгорзул





Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page