Их дээд сургуулиудын солонгос хэлний тэнхимүүдийн спортын наадамд ХИС-ийн эрэгтэй баг алтан медал, эмэгтэй баг мөнгөн медал хүртлээ

БНСУ-ын ЭСЯ-наас Монголын их дээд сургуулиудын солонгос хэлний тэнхимүүдийн дунд зохион байгуулдаг 11 дэх удаагийн спортын тэмцээнийг 2026 оны 11 сарын 21-нд гар бөмбөгийн төрлөөр Этүгэн их сургуулийн спорт зааланд зохион байгууллаа. Тэмцээнийг нээж элчин сайд Чой Жинвон солонгос хэл соёлыг судалж түгээж байгаа оюутнууд нэг дор цуглаж нэгдэж чадаж байгаа боломжуудын нэг нь энэхүү спортын өдөрлөг гэдгийг онцлоод солонгос хэлний ангийн оюутнуудад спортын амжилт хүслээ.
Солонгос хэл соёлыг судалдаг 10-аад их сургууль оролцсон уг тэмцээнд ХИС-ийн эрэгтэй баг алтан медал, цом, эмэгтэй баг мөнгөн медал, оюутан Д. Гансүлд шилдэг тоглогч MVP шагнал хүртэж, ХИС хамгийн өндөр амжилт гаргалаа. Эрэгтэй багаас ХИС, Глобал Удирдагч, Отгонтэнгэр их сургуулийн багууд, эмэгтэй багаас МУИС, ХИС, ШУТИС-ийн багууд тус тус алт мөнгө хүрэл медал хүртлээ.
Оюутнууддаа эрдмийн болоод спортын өндөр амжилт хүсье.




Comments