top of page

ХИС-ийн хичээлийн хоёрдугаар байрыг "Оюутны хөгжлийн төв" болгон сэргээн засварлана

Энэ сарын 29-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС)-ийн маркетингийн албанаас оюутнуудад сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, хийгдсэн, хийгдэхээр төлөвлөж буй ажлуудын талаар тайлан төлөвлөгөөгөө танилцууллаа.


Тодруулбал,


  • Сургуулийн WIFI шинэчлэлт буюу сайжруулалт

  • Хичээлгүй ангиудыг 20:00 цаг хүртэл ашиглах

  • Ариун цэврийн цаасаар хангах

  • Цайны газрын үйл ажиллагааг сайжруулах тал дээр санамж бичиг хүргүүлэх гэх мэт ажлууд одоогийн байдлаар хийгдсэн байгааг танилцуулж байлаа.


Мөн оюутан бүрийн санал хүсэлт чухал үнэ цэнтэйг сануулж, ирсэн санал бүрийг засаж сайжруулна гэдгээ онцолж байсан юм.

Одоогийн байдлаар ирсэн санал буюу хийгдэхээр төлөвлөгдөж байгаа ажлууд:


  • Сургуулийн зүүн талд байрлах цэцэрлэг буюу ногоон байгууламжтай болох

  • 1-р байрны хойд хаалгыг ашиглалтанд оруулах

  • Хичээлийн танхим, коридоруудыг бүрэн камержуулах

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулалтын шат хийх

  • WIFI сүлжээний хурдыг нэмэгдүүлэх

  • Хичээлийн 2-р байрыг 1-5 хүртэл давхарт оюутны хөгжлийн төв/Оюутанд үйлчлэх бүх үйл ажиллагаа, чөлөөт цагаа өнгөрүүлэх анги танхимууд, чөлөөт уншлагын танхимууд, лабораториуд багтана/ байдлаар бүрэн тохижуулж засварлахаар болжээ.


                                                                                                                                                      Б.Хонгорзул


Comentarios


bottom of page