Search
ХИС-ийн урилгаар БНСУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон оюутнуудад лекц уншлаа.
- Mar 27
- 1 min read

3-р сарын 26-ны өдөр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн урилгаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон “Дипломат харилцаа тогтоосны 36 жил Солонгос-Монголын харилцаа” сэдвээр манай 300 оюутанд лекц уншлаа.
Элчин сайд Чой Жин Вон уулзалтын эхэнд жил бүрийн гуравдугаар сарын 26-нд Солонгос Монголын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн өдөр болохыг онцлон энэхүү дипломат харилцаа нь Монгол оронд эхлүүлсэн ардчиллын түүхтэй нас чацуу болохыг тодотгон хэллээ.
Тус лекцэнд олон улсын харилцаа, солонгос хэл болон Солонгосын их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрийн оюутнууд суусан ба Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын харилцааны талаар тэдэнтэй санал бодлоо хуваалцаж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.





Comments