top of page

ХИС-ийн "ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ"-ийн нээлт боллоо

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн "Оюутны хөгжлийн төв"-ийн нээлт 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХИС-ийн удирдлагууд болон нийт багш, ажилчид өргөнөөр оролцож, төвийн үйл ажиллагаатай танилцав.



Тус төвийн барилгын ажил энэ оны тав дугаар сараас сургуулийн удирдлагуудын оюутан төвтэй сургалтанд суурилсан төвтэй болох санал санаачлагын дагуу нийт оюутны сэтгэл ханамжын судалгаан дээр үндэслэн эхэлсэн байна.


  • Оюутны хөгжлийн төв нь үндсэн 5 давхар, доороо өөртөө үйлчлэх хүнсний мухлаг бүхий нийт 6 давхартай бөгөөд оюутнуудын тав тухтай суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлж, хувь хүний хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах зорилготой юм.


ХИС-ийн "Оюутны хөгжлийн төв"-ийн давхаруудын танилцуулга


B1 давхарт: "ХҮНСНИЙ МУХЛАГ"

"HU" mini market


Нэгдүгээр давхарт: "НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ"

  • №101- Санхүүгийн алба

  • №102- Сургалтын алба

Оюутнуудад үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ


Хоёрдугаар давхарт: "ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ"

  • №201- Эмчийн өрөө

  • №202- Уулзалтын өрөө

  • №203- Элсэлтийн алба

  • №204- Гадаад харилцааны алба

  • №205- Оюутны холбоо

  • №206- Оюутны хөгжлийн төв




Гуравдугаар давхарт: "СМАРТ ХИЧЭЭЛИЙН ТАНХИМ"

  • №301-Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • №302- Хурлын танхим

  • №303- Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • №304-Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • Оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай



Дөрөвдүгээр давхарт: "СМАРТ ХИЧЭЭЛИЙН ТАНХИМ"

  • №401-Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • №402- Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • №403- Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • №404-Орчин үеийн технологиор тоноглогдсон смарт танхим

  • Оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай

Смарт хичээлийн танхимууд


Тавдугаар давхарт: "НОМЫН САН"

  • №502- 30,000 гаруй ном сурах бичгийн фонд бүхий бүрэн шинэчлэгдсэн номын сан

  • №504-Нэг дор 150 уншигч хүлээн авах хүчин чадалтай уншлагын танхим

  • Номын санд үйлчлүүлэх оюутнуудын гадуур хувцас, үүргэвч хадгалах локерууд


    Номын сан



Нээлтийн үеэр ХИС-ийн захирал Б.Чулуундорж, "Суралцах орчноо даган хичээлийн хөтөлбөр шинэчлэгдэн сайжрах ёстой" хэмээн Хөтөлбөрийн хороо болон нийт багш нарт чухалчлан өгүүлсэн бол дэд захирал Ч.Баттүвшин, "Оюутны хөгжил рүү чиглэсэн цогц үйл ажиллагааг энэ байранд явуулах ба зэргийн болон зэргийн бус ялангуяа хэлний хөтөлбөрүүдийг голчлон дэмжиж ажиллана" хэмээлээ.



 

Сэтгүүлч: Б.Хонгорзул













Comments


bottom of page