top of page

ХИС-ийн нэгдүгээр байр шинэ өнгө төрхөөр үүд хаалгаа нээлээ

Sep 11
1 min read

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн шинэчлэгдсэн нэгдүгээр байрны нээлт есдүгээр сарын 11-ний өдөр болж өнгөрлөө. Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд ХИС-ийн захирал, академич Б. Чулуундорж болон үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Баттүвшин нар үг хэлж, цаашдын зорилтын талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн Хөрөнгийн менежментийн албаны дарга Х.Энхбаяр засварын үйл явц, шинэчлэлтийн ажлын талаар товч танилцуулга хийв.

Энэ өдөр ирсэн багш, ажилчдын төлөөлөл шинэ хичээлийн байртайгаа танилцахаас гадна өөрсдийн ажиллах, оюутнуудынхаа суралцах орчин нөхцөл сайжирсанд сургуулийн удирдлага, хамт олонд талархаж байлаа.


 


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 2-р түвшний оюутан Б.Алтанзул

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page