top of page

Утааны улирлаас шорооны улирал руу

Бидний ажиллаж, амьдарч буй орчин өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр байгаль орчны эрүүл ахуйд анхаарч хүн бол байгалийн нэгэн бодгаль гэдгийг хүлээн зөвшөөрөх болсноор өөрийн амьдарч буй орчин нөхцөлөө эрүүл ногоон байлгахад анхаарах болжээ. Гэтэл Улаанбаатар хотын ногоон байгууламж гэхэд бидэнд гудамжаар хаа нэгтээ хөврөх  арчилгаатай, арчилгаагүй бут, мод, зүлэг л санаанд буудаг.

Ногоон байгууламж нь байгалийн элементүүдээр хэсэгчлэн эсвэл бүрэн бүрхэгдсэн талбайг хэлэх бөгөөд хотын зүлэгжүүлэлт, цэцэрлэг, гудамж дагуух модод үүнд хамаарна. Энэ нь таны байгальтай тогтоож буй холбоо юм.


Ногоон байгууламжийг хот суурин газрын оршин суугчдын тоо, түүний шилжилт хөдөлгөөн, цаашдын өсөлтийн хандлага, гудамж замын хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан харилцан адилгүй хэмжээ ангиллаар тодорхой төлөвлөгөөний дагуу байгуулдаг байна.




Оюун санааны болон биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ногоон байгууламжыг хүн 3-5 минут харахад хүний даралт тогтворжиж, зүрхний цохилт хэвийн болж, булчингийн чангарлууд багасч, тархиний үйл ажиллагаа зэрэг хэвийн болж эхэлдэг ба стрессийн түвшинг бууруулж, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, оюун бодлыг цэгцлэхэд тусалдаг. Судлаачид байгальтай ойр амьдарч буй хүмүүсийн оюун санааны эрүүл мэндийн судалгаа хийжээ. Үүнд хүмүүсийн амьдарч буй газрын ногоон байгууламжийн эзлэх хувь болон хамгийн ойрын цэцэрлэгт хүрээлэн хүртэлх зайг хамруулж үзсэн байна. Оршин суугчдад нэг анзаарагдсан онцлох үр дүн бол ногоон байгууламжтай ойр харилцаатай хүмүүсийн нийгмийн харилцааны ур чадвар нэмэгдсэн үр дүн гарсан байна.

Улаанбаатарт ногоон байгууламж хэрэгтэйг харуулсан тод жишээ нь Сүхбаатарын талбай дээр хиймэл зүлэг дэвсэхэд л иргэд маш олноороо очсон.


Монгол улс 2020 он хүртэл ногоон байгууламж барих үндсэн стандарт байдаггүй байсан. Үүнээс хойш ногоон байгууламж барих, арчлах, ургуулах стандарт баталсан. Олон улсад модны стандартад шилмүүс, гацуур  мод зохистой гэж үздэг. Цагаан хөөсөн хөвөн гаргадаг улиас гэх мод юм. Энэ модны навчнууд нь жижиг учраас дулаан ба өөртөө нөөцөлсөн усаа бага алддаг учраас жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг. Мөн ялаа, шумуул тэнд үүрлэх нь бага. Тиймээс уг модыг  дэлхийн орнууд тарихыг зөвлөж байгаа.



Хортой хийнүүд, хүнд металууд, тоосонцор зэрэг нь Улаанбаатар хотын агаарын бохирдолыг үүсгэдэг. Утааг үүсгэж байгаа зүйлүүд нь  хаймар, түүхий нүүрс гэх мэт  зүйл шатаадагаас болоод хамгийн их үүсэж байгаа зүйл нь СО буюу дутуу шатсан нүүрсхүчлийн хий. 

Улаанбаатарт амьдардаг хүмүүсээс цусны шинжилгээ авахад ихэнхи нь цус өтргөрөлттэй гардаг.  Цусан дахь шингэний хэмжээ багассан биш улаан эсийн хэмжээ багассантай холбоотой өтгөрөл. Энэ нь биед орж ирж буй хүчилтөрөгчийн хэмжээ бага байх үед илүү их хүчилтөрөгч зөөвөрлөхийн тулд улаан эсээ чөмөгнөөсөө илүү их үйлдвэрлэж байдаг. Угаарын хий нь үүний гол шалтгаан болдог байна. Учир нь угаарын хий нь хүчилтөрөгчөөс 200 дахин их хурдаар улаан эстэй холбогддог. Тэгснээр биднийг архаг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг.  Угаарын хий нь эсийн түвшинд бүх төрлийн өвчлөлийн шалтгаан болдог. Мөн Улаанбаатар хот 12 сард PM2.5 –тай хамгийн хортой тоосонцор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж буй аюултай түвшинээс 27 дахин их байдаг. 

ДЭМБ-ийн судалгаанд жилд 8 сая хүн агаарын бохирдолоос  шалтгаант өвчлөлөөр нас бардаг гэсэн тооцоолол бий.  Тэгвэл ногоон байгууламж байгуулсанаар ямар ач холбогдолтой юм бэ?

60м2 бүхий ногоон байгууламж 40 тонн аюултай хий 10кг хүнд металыг агаараас шүүдэг үүрэгтэй юм.  Монголд хийсэн UNICEF-ийн  судалгаанд Өвөл, зуны улиралд тохиолддог үр зулбалтын тоог үзэхэд өвөл зунаас 3.5 дахин их хүүхэд гэдсэндээ байхдаа зулбаж байна гэсэн статистик гарсан байна. Судалгаагаар хөдөө орон нутагт болон Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины ажиллагааг харьцуулахад Улаанбаатар хотод амьдарч байгаа хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдарч байгаа хүүхдээс 42 хувиар бага байна гэсэн үр дүн гарсан.


“Environmental science and technology” гэдэг сэтгүүлээс гаргасан судалгаагаар замын хажуугаар ногоон байгууламж барьвал PMM10 гэсэн хортой тоосыг 50 хувиар бууруулдаг ба агаарын бохирдолоос 24-60 хувь урьдчилан сэргийлдэг тооцоолол байгаа. 

Дуу чимээ

Дуу чимээний бохирдол гэдэг асуудал нь стресстэй адилхан. Таны сонсголын мэдрэхүй байнгын ажиллаад байвал сонсголын эсүүд  ядрах үед тархи дагаж ядараад стресс үүсэн хүний аз жаргалын даавар бууран Улаанбаатарын  аз жаргалын индекс доогуур байна. Дуу чимээний бохирдол бол Улаанбаатарт маш их байдаг. Үүнээс шалтгаалаад хүүхдүүдийн тархиний хэвийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд нөлөөлж байдаг. Нэг хүнд ноогдох 9м2 ногоон байгууламж нь дуу чимээний бохирдолыг 40 хувиар бууруулдаг. 

Хүлэмжийн хий

Өвөл болоход хур тунадас сайн ордог нь агаарын цэвэршилт болдог. Улаанбаатар хотод хүлэмжийн хийн давхарга үүсэж байгаа нь  хэт их дутуу шатсан нүүрсхүчлийн хий ялгараад энэ нь хотын агаарын дээгүүр хүлэмжийн давхарага үүсгэн хур тунадас нэвтэлж орж чаддаггүй. Нарны гэрэл тэр хийг нэвтлэн,  гадарга дээр ойгоод гарах байсан урсгал дээр нь хүлэмжийн хий хааж байгаа нь дулаарал үүсдэг. 

Өвлийн улиралд хур тунадас маш бага ордог нь хүлэмжийн хийн давхаргыг сайн нэвтэлэн орж чаддаггүйтэй холбоотой юм. Цас сайн орох үед агаарт дэгддэг өвчин үүсгэгч нянгууд цастай хамт газарт буудаг боловч хүлэмжийн хийн давхаргыг нэвтэлэн ордоггүйгээс шалтгаалан өвлийн цагт ханиад томуу маш ихээр ихэсдэг. Тэгвэл ногоон байгууламж өмнө нь дурдсанчилан маш их хэмжээний СО2-ийг буцаагаад хүчилтөрөгч болгодог нь том асуудлыг шийдэж байгаа. Улаанбаатар хотод хүлэмжийн хийн ялгарлын 80 хувийг гэр хорооллын яндангын утаа үүсгэдэг. Энэ асуудлыг гэр хорооллын өрх бүр үүднээсээ дулаанаа авж болохуйц хэмжээны дулааны шугамуудаа татах аргаар шийдвэрлэж болох юм.


Улаанбаатарын гэр хороололд 400 гаруй мянган айл өрх амьдардаг гэсэн тоо бий. Тэгэхээр 400 гаруй мянган айл хашаандаа нэг нэг мод тарилаа гэхэд нийслэл 400 мянган модтой болно. Хоёр мод таривал 800 мянган модтой болох нь. Айл өрх, албан байгууллага тогтвортой хөгжлийн хариуцлагын  хүрээнд мод тарьсанаар хүүхдүүд хүртэл мод тарих арга, туршлага сурна. Мод тарих хамгийн зөв цаг хэзээ вэ гэвэл багадаа жилийн өмнө тарьвал зохилтой байсан нь өнгөрсөн бол хоёр дахь зөв цаг бол одоо юм.



Бэлтгэсэн: Х.Түмэнжаргал

Comments


bottom of page