Ирээдүйн эрүүл мэнд өнөөдрийн тавагт
- Humuun News
- Jul 15
- 3 min read

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?
НҮБ-аас хийсэн хүн амын өсөлтийн судалгаанд өнөөгийн байдлаар дэлхий дээр нийт 7.5 тэрбум хүн байна. Тэгвэл 2030 онд 9 тэрбум, 2050 онд 10.5 тэрбум хүрнэ гэсэн судалгаа байдаг. Харин судлаачдын хэлж буйгаар дэлхийн газар нутгийн чадамж найман тэрбум хүнийг тэжээх чадалтай гэж дүгнэсэн. Үүнээс үзэхэд цаг хугацаа өнгөрөх тусам дэлхий дээрх хүн амын тоо тасралтгүй өсөн нэмэгдэж, тэдгээрийг дагасан хоол хүнсний хомсдол, шим тэжээлийн дутагдал, хүний эрүүл мэнд, экологийн тулгамдаж буй асуудал гэх мэт олон сорилтууд бидний өмнө нүүрлээд буй.
НҮБ-аас гаргасан тайланд хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар шим тэжээлийн дутагдалд орсон байдаг ба дэлхий дээр 900 сая хүн өлсгөлөнд нирвэгдсэн хэмээх үр дүнд хүрсэн байна. Мөн өдөрт нэг долларыг хүнсэндээ зарцуулж, нэг өдөрт авах ёстой 2000к/кал-оос бага шим тэжээл хоол хүнснэээсээ авдаг 1.3 тэрбум хүн байдгийг тогтоосон.
Судлаачид 20-р зууны сүүлээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох хариултыг хайсаар ирсэн. Харин үүний хариулт нь бидний ярьж заншснаар генийн өөрчлөлттэй хүнс болох хувиргасан амьд организмыг хүн төрөлхтний хамгийн оновчтой шийдэл гэдэгт дэлхий нийт одоог хүртэл маргалдсан хэвээр. Тэгвэл юун түрүүнд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж яг юуг хэлээд байгаа талаар авч үзье.
Одоогоос 10,000 гаруй жилийн өмнөөс хүн төрөлхтөн газар тариалан эрхэлж ургамалыг ургуулж тариалаж эхэлсэн. Тухайн үеийн фермүүд болон судлаачид нийлж ургамалын төрөл зүйлийг өөр хооронд нь эрлийзжүүлж шинэ төрөл зүйл гарган авах болсноор түүнийг даган арга барилаа нарийсгаж генийн инжнерчлэлийг ургамал дээр туршиж эхэлсэн. Ингэснээр 1994 онд анхны GMO-г заах зээл дээр борлуулж эхлэсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтний хийсэн томоохон нээлтүүдийн нэг юм. Өөрөөр хэлбэл генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн (GMO-Genetically modified organism) гэдэг нь генийн инженерчлэлийн аргаар генийн бүтцийг нь өөрчлөн лабораторын аргаар цоо шинэ организм гарган авах үйл явцыг хэлнэ. Тус бүтээгдэхүүний гол давуу шинж нь хортон шавж, хорт ургамал, ган, стресс зэрэгт тэсвэртэйгээс гадна уламжлалт(бордооны), органик(байгалийн гаралтай) ургацыг бодвол богино хугацаанд их хэмжээний ургац өгөх чадалтай аж.
2022 онд Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр дэлхийн 29 оронд генийн өөрчлөлттэй үр тариа тариаллаж байна.
"National Library of Medicine"-ийн мэдээлснээр эдгээр бүтээгдэхүүний хамгийн том сөрөг нөлөө бол хүний биед антибиотик тэсвэртэй болгодог. Антибиотик нь хүн төрөлхтний бүтээсэн хамгийн чухал нээлтүүдийн нэг бөгөөд судлаачид энэхүү тэсвэрлэг байдлыг хүний эрүүл мэндэд занал хийлж буй эмгэг төрүүлэгч бактериудаас эмчлэх эмчилгээг үгүй хийж байна гэж шүүмжилдэг. Мөн харшлын цоо шинэ урвалыг үүсгэдэг. Аливаа хүнд харшил үүсгэж болзошгүй ямар нэг хүнсний бүтээгдэхүүн агуулсан генийг өөр нэг хүнсний бүтээгдэхүүнд шилжүүлснээр тухайн хүнд харшлын хариу урвал илэрдэг байна. Мөн хүний биед сөрөг нөлөө үзүүлэхээс гадна байгаль орчны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, экологийн томоохон асуудлыг үүсгэдэг.
Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?
Манай улс 2007 оны 6 дугаар сарын 25-нд анх "Хувиргасан амьд организмын тухай" 4 бүлэг, 20 зүйлтэй хуультай болсон. Бидний хувьд хэрэглэгч орон тул өдөр тутамдаа идэж, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний ихэнх хувийг хувиргасан амьд организм эзлэх өндөр магадлалтай. Олон улсад GMO бүтээгдэхүүнийг таних тогтсон арга бий.
Бусад орнуудын дэлгүүрүүдээр зарагдаж буй бүтээгдэхүүнүүд

Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүрүүдээр зарагдаж буй бүтээгдэхүүнүүд

Өөрийгөө хайрлах уу? Мөнгөө хэмнэх үү?
Source: Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдхүүний хэрэглэгчдийн хандлагыг тодорхойлсон дүн (Магистрын ажил))
Дээрх графикаас харахад генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний үнэ органик бүтээгдэхүүнтэй харьцуулахад хоёроос гурав дахин бага байна.

1990 оноос хойш хувиргасан амьд организм арилжааны зориулалтаар худалдаж авах боломжтой болсон нь үйлдвэрлэгчдэд биоинженерийн аргаар үр тарианы ургацыг нэмэгдүүлэх боломжыг бий болгосон. ХАО нь уламжлалт болон органик бүтээгдэхүүнийг бодвол амьдрах чадвар сайтайн дээр их хэмжээний ургацыг богино хугацаанд авах чадвартай эдийн засгийн үр ашиг өндөртэй нь туршилт судалгаагаар нотлогдсон хэдий ч нөгөө талаараа байгаль орчин болон хүний эрүүл мэндэд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэсэн хэдий ч дэлхий нийтээрээ эдгээр бүтээгдэхүүнээс
зугтах боломжгүй болсон энэ цаг үед иргэд энэ сэдвийн хүрээнд өөрсдийн мэдлэгээ дээшлүүлж, бүтээгдэхүүний орц, найрлага, шошго дээр анхаарлаа хандуулж, өөрсдийн эрүүл мэндээ хайрлах томоохон боловсролд суралцах нь чухал юм.
Comments