top of page

Утаа бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Тэртээ 1952 онд Лондон хотод 12,000 хүн утааны улмаас амь насаа алдаж байжээ. Энэхүү үйл явдлаас дөрвөн жилийн дараа "Цэвэр агаар тогтоол" /Clean Air Act/ тогтоол буюу ямар ч байшингийн яндангаас хорт утаа гаргахыг хориглосон бөгөөд зөрчсөн тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэх заалттай юм. энэхүү тогтоолын ачаар лондон хот өнөөдөр дэлхийн хамгийн цэвэр агаартай хотуудын нэг болжээ.


Харин Улаанбаатар хот 2018 он гэхэд утаатай тэмцэх нэрийдлээр төсвөөс 150 орчим тэрбум төгрөг үрэгдсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл юу ч өөрчлөгдөхгүй байгааг бид бие болоод эрүүл мэндээрээ мэдэрч байна. Энэхүү нийтлэлээрээ утаа нь бидний биед хэрхэн нөлөөлдөг хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хүргэх болно.


Эхлээд "утаа" гэж юу болох талаар мэдэж авцгаая?


Нэг мм-ийг 100-аас 1000 хүртэл хуваасантай тэнцэх голч бүхий хатуу биетүүдийн хийн төлөвт байгаа орчныг “утаа” хэмээн шинжлэх ухаанд тайлбарладаг.


Тэгвэл автомашинаас ялгарч буй утаанд мөнгөн ус ,хар тугалганы исэл гэх мэт хорт хавдар үүсгэдэг нэгдэл байдаг бол гэр хорооллын айлуудын гол түлш болох чулуун нүүрснээс нүүрсхүчлийн исэл /СО2/ ялгаран улмаар хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгждэг карбоксигемоглобин /гемоглобины нэг төрөл буюу цусны улаан эсэд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөгч төмөр агуулсан уураг/ үүсгэдэг нь уушги, бөөр,цусан хангамжийн янз бүрийн өвчтэй болгох, дархлаа сулруулах, бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулах зэрэг олон муу ур дагавартай. Мөн айл өрхийн тодорхой хувийг эзэлдэг нэн ядуу давхарга хүйтний улиралд автомашины дугуй, элдэв хуванцар, резин, нийлэг хог хаягдлыг түлдэг нь орчмын агаарын найрлагыг шууд үхлийн төвшинд аваачиж байна. Энгийн хийцтэй төмөр,шавраар хийсэн, хамгийн орчин үеийн хийц, тоноглол бүхий цахилгаан станцын зуух, бүүр дээд зэргийн чадалтай цахилгаан шүүр тавигдсан нөхцөлд ч тэр утаа байж л байдаг. Тиймээс түлшний хувьд өргөн хүрээтэй, нэлээд төвөгтэй асуудал гардаг.


 Бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

Утаа гэх хүнд элементийн нэгдэл агуулсан нэг төрлийн тоосонцор нь хүний биед хамгийн эхэнд уушгинд хүрч дараа нь цусан хангамжид орсноор биеийн цус хүрч буй бүх хэсгийн хэвийн үйл ажиллагааг доголдуулдаг байна.

Агаарын бохирдол тархинд нөлөөлөх нь:

Утаанд агуулагдах хүнд металлууд дундаас бидний тархинд хуримтлагддаг хар тугалга гэх металл нь тархины мэдээлэл дамжуулах мэдээллийн эсүүдийн дунд байх зайнд чигжин байрладаг. Ингэснээр хүний биеийн мэдээлэл дамжуулалт удааширдаг байна. Тэр тусмаа бага насны хүүхдүүдийн мэдрэлийн эсүүд маш хурдтайгаар үүсэж байдаг тул дээрх процесс явагдахад хүүхдийн ой тогтоолт, аливааг сурах нь удааширч илүү араатанлаг шинжтэй болдог байна. Сүүлийн жилүүдэд утаанаас үүдэлтэй тархины өвчлөлөөр бага насны хүүхдүүд ихээхэн өвчлөөд байна.


Генийн түвшинд нөлөөлөх нь: 

Хүний биеийн эс молекулын түвшинд энгийн үед дунджаар 10,000 эс гэмтээд буцаад сэргээх маягаар ажиллаж байдаг. Үүнийг ярихын тулд бид эхлээд эс хэвийн хуваагдах процесс гэдгийг юун түрүүнд ойлгох шаардлагатай болох биз ээ.

Үүнийг энгийнээр тайлбарлавал нэг хөгшин эс устаж үгүй болоход дахин нэг шинэ эс бий болж хүний биеийн үйл ажиллагааг хэвийн хангаж байх процессыг хэлдэг. Тэгвэл дутуу шатсан нүүрс хүчлийн хий буюу угаар нь энэхүү эс хэвийн хуваагдах процессыг алдагдуулдаг. Ингэж процесс алдагдсанаар хорт хавдар үүсдэг.


Судас хатуурал үүсгэх нь:

Зүрх судасны өвчлөл гэж нэрлэгддэг судас хатуурлын өвчлөл сүүлийн жилүүдэд манай улсад маш эрчимтэйгээр залуужиж байна. Үүнийг эрүүл мэндийн салбарын хүмүүс мөн утаатай холбож үзжээ.

Судас хатуурах өвчлөл нь нэг ёсондоо судас нарийсаж, уяан хатан байдлаа алдаж буй хэрэг. Судас нь дотроо индотелл гэх ханатай. Энэхүү хана нь цус руу нэвтрүүлэх ёстой зүйлээ нэвтрүүлж, нэвтрүүлэх ёсгүй зүйлсийг нэвтрүүлдэггүй ухаалаг шинжтэй. Гэтэл угаарын хий, тамхи таталттай холбоотойгоор индотеллийн нэвчүүлэх чадамжийг алдагдуулдаг. Ингэснээр цус руу орох ёсгүй зүйлс орсноор дархлааны эс идэвхэждэг. Үүний дараагаар дархлааны эс цусанд орсон байх ёсгүй зүйлсийг устгах зорилготойгоор залгиж эхэлдэг гэвч дархлааны эс түүнийг устгах чадамжгүй учир илүү том болгож орхидог аж. Ингэснээр судас дотогшоо түрж эхэлдэг.

Хамгийн аймшигтай нь нүүрс хүчлийн хий (CO2) нь хүчилтөрөгч (H2O) –оос 200 дахин хурдаар улаан эстай холбогддог. Ингэж хүчилтөрөгчөөс түрүүлж холбогдчихоор хүчилтөрөгчийг зөөвөрлөж чадахаа больдог байна.


Та доорх ярилцлагаас утаанаас хувь хүн хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүлээн аван үзнэ үү





breathemongolia

medical doctor Б.Эрхэмбаяр


Бэлтгэсэн: А.Саранчимэг

Comentários


bottom of page