top of page

Тэнхимээ сурталчлах рийл бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Updated: May 20

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн оюутнуудын дунд хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Тэнхимээ сурталчлах рийл бичлэгийн уралдаан” хоёрдугаар сарын 21-нээс эхэлж, нэг сарын хугацаанд амжилттай үргэлжиллээ.


Контент рийл уралдааны шагналын эзэд
Контент рийл уралдааны шагналын эзэд

Уралдааны шагналт байруудыг энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд гардуулсан бөгөөд бүтээлүүдийг шалгаруулахдаа бүтээлч байдал, хандалт, үзэлтийн тоог харгалзан дараах оюутнууд шилдгээр шалгарлаа. Гутгаар байранд I түвшиний оюутан Х.Пүрэвлхам, дэд байранд IV түвшиний оюутан Б.Хүслэн шалгарсан бол тэргүүн байранд I түвшиний оюутнууд болох Ч.Амирлан, М.Саруул, Ч.Номинжин нар тус тус шалгарсан юм. Мөн шилдэгийн шилдэг бүтээлийн ангилалд III дамжааны оюутнууд Д.Дэрэм, Б.Энхням, Б.Маралмаа нарын бүтээл тусгай шагналын эзэд болсон байна.

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page