top of page

Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн спорт өдөрлөг зохион байгуулагдлаа


"Тэнхимийн Аварга Тэд Байна" сэтгүүл зүйн тэнхимийн спорт өдөрлөг 19 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.


Энэ жилийн тэмцээн нь 10 дугаар сард багш, төгсөгч, оюутан нарын хүрээнд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн спорт зааланд зохион байгуулагдсан бөгөөд тэнхимийн уур амьсгал хийгээд эргэх холбоог дэмждэгээрээ онцлог. Тиймдээ ч багш, найз нөхөд, номын ахан дүүстэйгээ уулзах нь тэмцээнд оролцох гэхээс илүү сайхан байдаг хэмээн зарим нэг төгсөгчид хэлж байна.


Тэмцээнд волейболын холимог 6, сагсны эмэгтэй эрэгтэй тус бүр 4 нийтдээ 8 баг оролцсоноос:


Волейбол

1-р байр  М. Мөнхсайхан ахлагчтай баг

2-р байр  Г. Энхзул ахлагчтай баг

3-р байр  Г. Балжинням ахлагчтай баг


Сагс /Эр/

1-р байр  А. Нямбазар ахлагчтай баг

2-р байр  Т. Ганчөдөр ахлагчтай баг

3-р байр  Б. Баттулга ахлагчтай баг


Сагс /Эм/

1-р байр  Б. Мандухай ахлагчтай баг

2-р байр  С. Нарансувд ахлагчтай баг

3-р байр  Д. Дэрэм ахлагчтай баг


Шилдэг тоглогч /MVP/

Волейбол /эр/  М.Мөнхсайхан

Волейбол /эм/  Д.Халиун

Сагс /эр/ А.Нямбазар

Сагс /эм/ Б, Мандухай  нар тус тус шалгарлаа.


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан О.Ану



Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page