top of page

Сэтгэл судлаач оюутнуудын мэргэжлийн тэмцээн болно

Updated: Nov 23, 2024

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн дэргэдэх "S-R Phychology" клуб "PSYHEROO" сэтгэл судлаач оюутнуудын мэргэжлийн тэмцээнийг арванхоёрдугаар сарын 8-ны өдөр буюу ням гарагт ХИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд зохион байгуулах гэж байна.



Энэхүү тэмцээний зорилго нь сэтгэл судлаач оюутнуудад онолын мэдлэг, мэргэжлийн ур чадвараарааа өрсөлдөж, багаар ажиллах, бусдаас суралцах, ёс зүйтэй мэргэжилтэн байх, мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байгаа аж.


"PSYHEROO -2024” сэтгэл судлаач оюутнуудын мэргэжлийн тэмцээн нь энэ жил "Ажлын байран дахь сэтгэлзүйн эрүүл мэнд" сэдвийг онцолж байгаа бөгөөд сэтгэл судлалын хөтөлбөрөөр суралцаж буй бүх их дээд сургуулийн оюутнуудад нээлттэй юм.


Уг тэмцээний бүртгэл албан ёсоор нээгдсэн бөгөөд арванхоёрдугаар сарын 2-ны өдөр хаагдах юм байна.


Б.Хонгорзул


 
 
 

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page