top of page

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг олгох мэдээлэл

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд суралцаж буй бакалавар, магистр, докторын түвшний суралцагчдын сурлагын амжилтыг урамшуулах, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, манлайлал, нийгмийн идэвхи оролцоо болон шилдэг элсэгчдийг дэмжих зорилгоор тэтгэлэг олгох үйл ажиллагаа жил бүр зохиогддог билээ.


Мэдээллийн эх сурвалж: ХИС-ийн санхүүгийн алба

1.Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлэг


Хөтөлбөрийн шаардлагад тавигдах ЭЕШ-ын оноог харгалзан доорх нөхцөлийг хангасан шинээр элсэгчдэд тэтгэлгийг дараа улирлын сургалтын төлбөрт эдлүүлнэ.


Хоёр хичээлийн элсэлтийн шалгалтын нийлбэр оноо:

1280-1339 бол 20 хувийн хөнгөлөлт

1340-1399 бол 40 хувийн хөнгөлөлт

1400-1439 бол 60 хувийн хөнгөлөлт

1440-1499 бол 80 хувийн хөнгөлөлт

1500-1600 бол 100 хувийн хөнгөлөлттэй үнээр суралцах эрх үүснэ.


  • Суралцах хугацаандаа 3.6-аас дээш голчтой суралцсан тохиолдолд тэтгэлгийг үргэлжлүүлэн эдэлнэ.


2.Сурлагын амжилтаар олгох тэтгэлэг


Нэг семестерийн хугацаанд 15-аас багагүй багц цагийн хичээл судалж, дараах сурлагын чанарыг хангасан өдрийн бакалаврын суралцагчид дараагийн улирлын сургалтын төлбөрт доорх тэтгэлгийг олгоно.


Хэрэв суралцсан хугацааны голч дүн:

3.9-4.0 бол 10 хувийн хөнгөлөлт

3.8-3.89 бол 8 хувийн хөнгөлөлт

3.7-3.79 бол 6 хувийн хөнгөлөлт

3.6-3.69 бол 4 хувийн хөнгөлөлт тус тус эдэлнэ.


Хэрэв:


  • Суралцсан хугацааны голч дүн 3.6 аас доош болсон тохиолдолд энэхүү тэтгэлгийг цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.


  • Гадаад болон дотоодын бусад сургуулиас шилжиж ирсэн, суралцсан хугацаандаа үсэгт үнэлгээ авсан, өмнөх улиралд судалсан багц цаг нь 15 багц цаг хүрэхгүй байгаа тохиолдолд тэтгэлэг олгохгүй.


  • Суралцах хугацаандаа сургуулийн дүрэм, журмын зөрчил гаргасан, суралцагч суралцуулах гэрээний үүргээ бүрэн биелээгүй тохиолдолд тэтгэлэг олгохгүй.



Манлайлагч оюутны тэтгэлэг


Бакалаврын хөтөлбөрт амжилттай суралцсан суралцагч магистрын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах, мөн магистрын хөтөлбөрт суралцаж төгсөөд докторын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах бол сургалтын төлбөрт дараах тэтгэлгийг олгоно.


2023 оны хичээлийн жилийн "Манлайлагч оюутнууд"

Шалгуур:


  1. ХИС-ийн Бакалаврын хөтөлбөрийг онцгойлох дипломтой төгссөн суралцагч магистрын хөтөлбөрт шууд үргэлжлүүлэн суралцах бол 100 хувийн тэтгэлэг олгоно.


  2. ХИС-ийн Бакалавар болон Магистрын хөтөлбөрт суралцаж Магистрын хөтөлбөрийг 3.8 аас дээш голч дүнтэй төгссөн суралцагч докторын хөтөлбөрт шууд үргэлжлүүлэн суралцах бол 100 хувийн тэтгэлэг олгоно.


  3. Бакалаварын зэрэг олгох сургалтад суралцах хугацаандаа 90-ээс доошгүй багц цаг цуглуулсан, 3,5-с дээш хуримтлуулсан голч дүнтэй суралцагч өөрөө хүсвэл хэвийн ачааллаа харгалзан үзэж нэмэлтээр магистрын хөтөлбөрийн хичээлүүдээс сонгож суралцах бол 50 хувийн тэтгэлэг олгоно.


  4. ХИС-ийн Бакалавр, магистрын хөтөлбөрт суралцаж төгссөн суралцагч ахисан түвшний хөтөлбөрт суралцах бол 20 хувийн тэтгэлэг олгоно.


Нэмэлт:

Хөнгөлөлтийг суралцсан хугацааны хуримтлуулсан голч нь 3.8 аас дээш дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ. Мөн аль ч түвшинд суралцах хугацаандаа жилийн болон улирлын чөлөө авбал төлбөрийн хөнгөлөлтийн үргэлжлүүлэн олгохгүй.


Захирлын нэрэмжит тэтгэлэг


Сургалтын нэгдсэн хуанлийн эцэст сурлага, эрдэм шинжилгээ, спорт урлагийн өндөр амжилт гарган суралцсан тэргүүний суралцагчид "Захирлын нэрэмжит тэтгэлэг" олгоно.

Захирлын нэрэмжит тэтгэлгийг дараах 2 төрлөөр олгоно.

Үүнд:

  • ХИС-ийн тэргүүний суралцагч

  • ХИС-ийн спортын тэмцээн шилдэг суралцагч


1.ХИС-ийн тэргүүний суралцагч дараах болзолыг хангасан байна.

  • Их дээд сургуулиудын болон Олон улсын Оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцож эхний 3 байр эзэлсэн


  • Сурлагын амжилт гарган суралцаж, олон улс болон улсын олимпиад, уралдаан тэмцээнд амжилт гаргасан.


  • Дараалан 4 ба түүнээс дээш улиралд 3,6 аас дээш голчтой суралцсан


  • ХИС-ийн дүрэм, журам, гэрээг зөрчөөгүй


  • ХИС-ийн тэргүүний суралцагчийг хичээлийн жил бүр тэнхимээс ирүүлсэн суралцагчдын тодорхойлолтыг үндэслэн шалгаруулна.


  • Бакалаврын өдрийн хэлбэрээр суралцаж буй суралцагчийн нэг улирлын ачаалал 15 багц цаг, доод ачаалал 12 багц цаг, давхар мэргэжлийн хөтөлбөрт хамрагдан суралцаж буй суралцагч нэг улиралд 27 хүртэлх багц цагийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн, үзүүлсэн амжилт зэргээс хамааруулан жагсааж, хөтөлбөр бүрээс нэг суралцагчийг тухайн тэтгэлэгт хамруулна.

Тэргүүний суралцагчид сургалтын төлбөрийн 40 хувийн тэтгэлэг олгох бөгөөд нэг суралцагчид 1 удаа хичээлийн 1 улирлын сургалтын төлбөрөөс хөнгөлж олгоно.

2.ХИС-ийн спортын тэмцээн уралдааны шилдэг суралцагч нь дараах болзолыг хангасан байна.


  • Оюутны улсын аварга, оюутны их наадам, оюутны лигийн тэмцээнд хувийн болон багийн амжилт үзүүлэн эхний 3 байр эзэлсэн байна. Амжилт гаргасан суралцагчид дараах тэтгэлгийг олгоно.


Үүнд:

Ганцаарчилсан төрлөөр алтан медаль хүртсэн тохиолдолд 30 хувийн, мөнгөн медаль хүртсэн тохиолдолд 20 хувийн, хүрэл медаль хүртсэн тохиолдолд 10 хувийн, шагналт 4 дүгээр байранд орсон тохиолдолд 5 хувийн тэтгэлгийг хичээлийн 1 улирлын сургалтын төлбөрөөс хөнгөлнө.


  • Тамирчдын голч дүн 2,00-оос дээш байх ба дасгалжуулагч багш тодорхойлсон байна.

  • Төгсөх түвшний тамирчинд магистрын хөтөлбөрт элсэн суралцсан тохиолдолд тэтгэлгийг нөхөж олгоно.


Нэмэлт мэдээлэл:

  • Тэтгэлэгт хамрагдсан суралцагсдыг сургуулийн мэдээллийн сувгуудаар дамжуулан сурталчилна.

  • Суралцагч сургуулиас чөлөөлөгдсөн тохиолдолд олгосон тэтгэлгийг хүчингүй болгох ба суралцагч төлбөрийн тооцоог нөхөн төлнө.

  • Суралцагч чөлөө авсан тохиолдолд тэтгэлгийн төрлөөс хамаарч тэтгэлгийг түдгэлзүүлж болно.

  • Шинэ элсэгчдийг дэмжих тэтгэлгээс бусад тэтгэлгийг давхардуулан олгохгүй.

  

Сэтгүүлч: Б.Хонгорзул



댓글


bottom of page