Оюутнуудаа хүнлэг байх ухаанд суралцуулах үүднээс сайн үйлсийн аяныг ес дэх жилдээ зохион байгуулж байна
- Humuun News
- Apr 21
- 1 min read
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Доктор /Ph.D/ профессор Э.Эрдэнэчимэг багшийн удирдлага доор МСМ клуб, маркетинг менежментийн ангийн оюутнууд "Нийгэмд чиглэсэн маркетинг" хичээлийн хүрээнд оюутнуудаа хүнлэг байх ухаанд суралцуулах үүднээс сайн үйлсийн аяныг 9 дэх жилдээ санаачлан зохион байгуулж байна.
Уг сайн дурын ажил нь 2016 оноос хойш тасралтгүй уламлжлал болгон зохион байгуулагдаж, өдгөө 0-6 насны хүүхдүүдийн асрамжын газар, Батсүмбэр сумын ахмадын асрамжын газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, тусгай хэрэгцээт хүүхдийн Солонго төв болон орон гэргүй хүмүүст тусламжийн гараа сунгажээ.
Энэ жилийн хувьд бүтэн өнчин 4 хүүхэд болон гэр нь шатсаны улмаас орон гэргүй болсон нэн тусламж шаардлагатай хоёр айл өрхөд тусалсан байна.
Бэлтгэсэн: Б.Хонгорзул
Commenti