ОЮУТНУУД ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАЛАА
- Humuun News
- Dec 9, 2025
- 1 min read
Updated: Dec 16, 2025

Манай сургуулийн cэтгүүлчийн нэгдүгээр түвшний оюутнууд болон сэтгэл судлалын ангийн оюутнууд Д.Оюунбат багшийн удирдан явуулдаг "Гэрэл зургийн сэтгүүл зүй” хичээлийн хүрээнд 11-р сарын 28-ны өдөр уран бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 50 гаруй оюутан хамрагдан "Хайр", "Аз жаргал", "Хүндлэл", "Намар", "Нийгэм” гэсэн сэдвүүдийн дагуу таван багт хуваагдан ажилласан. Баг бүрийн гишүүдийн авсан хоёроос гурван гэрэл зургийг хэвлүүлэн сургуулийн нэгдүгээр байрны хананд байршуулжээ.
Уг үзэсгэлэн нь 4 долоо хоногийн турш дэлгэгдэх бөгөөд өдөр тутмын амьдрал, хүний сэтгэл хөдлөл, нийгмийн олон өнгийг харуулсан бодит өгүүлэмжтэй зургууд нь эерэг сэтгэгдэл авч эхлээд байна. Үзэсгэлэн оюутнуудын мэргэжлийн чадвар, зураг сонголтын мэдрэмжийг хөгжүүлж, сэтгүүл зүйн гэрэл зургийн ач холбогдлыг ойлгоход дэмжлэг болж байна.
Бэлтгэсэн: Сэтгүүлзүйн 1-р түвшний оюутан
Н.Энхтуул






Comments