top of page

Оюутнууд баримт шалгах арга барилд суралцана



“Монголын баримт шалгах төв” шинэ баримт шалгагчдыг сургах, чиглүүлэх зорилгоор оюутан клуб байгууллаа. “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв” НҮТББ-ын дэргэдэх “Монголын баримт шалгах төв” ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр“-ийн хүрээнд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Монгол Улсын Их сургууль, Радио Телевиз Медиа Урлагийн Сургуультай хамтран ажиллахаар боллоо. 


“Баримт шалгагч клуб”-ын нээлтийн үйл ажиллагаа хоёр дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан. Тус үйл ажиллагааны үеэр “Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв” их сургуулиудтай санамж бичиг байгуулав. Улмаар хоорондын харилцаагаа бэхжүүлж, клубийн тогтвортой байдлыг хангах болсон.





Тухайн клубт элсэн орсноор оюутан залуус цахим орчинд түгсэн эргэлзээтэй мэдээллийг нягталж, илрүүлэх бөгөөд зөв мэдээллийг олон нийтэд түгээхэд туслалцах юм. Клубийн гишүүн нь баримтаар шалгасан мэдээллээ клубийн зохицуулагчаар дамжуулан редакторт хянуулж шаардлага хангасан бол mfcc.mn вэбсайтад нийтлүүлж, урамшуулал авах боломжтой. 


Одоогийн байдлаар тус клубийн гишүүн ХИС-ийн 4 дүгээр ангийн оюутан Б.Номундарь 2 баримтаа вэбсайтад нийтлүүлсэн байна. Түүний “Олны танил хаягийг дуурайлган, бичлэгийг тоглуулж буй цахим залилангийн мэдээллээс сэргийлээрэй” болон “Шар мөрөн ба Бохай тэнгисийн уулзварыг буруу тайлбарлан түгээжээ” гэх хоёр мэдээ 100 мянган төгрөгний урамшуулал авахаар болжээ.


Бэлтгэсэн: Б.Номундарь


Comentarios


bottom of page