top of page

Оюутнууд амны хөндийн үнэ төлбөргүй оношилгоо хийлгэв


ree

Оюутнуудын эрүүл мэндийг дэмжих зорилгоор “Продент” шүдний эмнэлэг ХИС-ийн “Оюутны Хөгжлийн Төв”-тэй хамтран үнэ төлбөргүй амны хөндийн үзлэг, оношилгоог энэ сарын 22, 23-нд зохион байгууллаа.

     Сургуулийн эмчийн хичээлийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд жилд 1-2 удаа амны хөндийн эрүүл мэндийн сургалт, зөвлөгөөний талаар тусгагдсан байдаг. Энэ хүрээнд “Продент” шүдний эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд тус үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

    Энэхүү үйл ажиллагаанд нийт 80 гаруй оюутан хамрагдаж тэд:

  • Шүд цоорлоос урьдчилан сэргийлэх мэргэжлийн зөвлөгөө авч.

  • Тусгай хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй болсон юм.

    “ Продент” шүдний эмнэлгийн маркетингийн менежер Б.Батмөнх: Монгол улсын хүн амын 95 хувь нь араа шүдний цооролттой гэсэн судалгаа гарсан. Энэ нь үндэсний хэмжээнд анхаарах шаардлагатай асуудал болж байна. Тиймээс бид уг үзлэг, оношилгоог зохион байгуулж, оюутнуудын дунд амны хөндийн эрүүл ахуйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго тавьсан. Цаашид энэ төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна гэдгийг дурдлаа.

     Энэхүү хамтын ажиллагаа нь оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө.


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан С.Ариун-Эрдэнэ


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page