top of page

Орчуулгын уралдаан зохион байгууллаа

  • Jun 3
  • 1 min read

ХИС солонгос хэлний ангийн оюутнуудын дунд орчуулгын уралдаан зохион байгууллаа. “БНСУ-ын зохиолч Пэг Унюүгийн “Хагасын хагасын хагас” зохиолыг хэн сайн орчуулах вэ?” орчуулгын уралдаанд 1-р байранд оюутан Б. Номин-Эрдэнэ, 2-р байранд Х. Номинжин, 3-р байранд О. Есөнхүслэн нар тус тус байр эзэлж, өргөмжлөл, бараа худалдан авах эрхийн бичгээр шагнууллаа.

Уг уралдааны ерөнхий шүүгч МУИС-ийн багш, доктор профессор Д.Сайнбилэгт оюутнуудын орчуулгын чадварыг өндрөөр үнэлж баяр хүргээд, ерөнхий үнэлгээг танилцуулав.

ХИС боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Н. Оюунцэцэг шагналт байр эзэлсэн оюутнуудад өргөмжлөл гардуулан, цаашдаа орчуулгын олон бүтээлд ур чадвараа сорихыг хүслээ.  

ХИС, БНСУ-ын АЖССЯамны харьяа Уран зохиолын орчуулгын хүрээлэнтэй хамтарсан “Гадаадын их дээд сургуулиудийн солонгос судлалын ангийн оюутнуудын орчуулгын сургалт 2026” төсөл нь орчуулгын сургалт, орчуулгын тусгай лекц, зохиолчтой хамтарсан вокшоп, орчуулгын уралдаан гэсэн 4 үе шаттайгаар 3 сарын турш үргэлжилж ийнхүү өндөрлөлөө.

Төсөлд оролцсон солонгос хэлний ангийн 3-р түвшингийн оюутнууд болон төслийг удирдан явуулсан боловсрол судлалын тэнхимийн багш доктор, профессор Д. Эрдэнэсүрэн нарт дахин баяр хүргэж, өндөр амжилт хүсье.



Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page