top of page

Монголын дартсын залуу од Б.Хулан

 ХИС-ийн сэтгэл судлалын 2-р курсийн оюутан Б.Хулан дартсын 2025 оны улсын аварга болжээ. 2019 оны сүүлээр анх тэмцээнд оролцож эхэлсэн тэрээр 2022 оны JDC өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальтай. 


Түүний зорилго WDF дэлхийн цомын аварга болох. Харин ойрын зорилго нь энэ оны 12-р сард Хуэйжоу хотод болох олон улсын нээлттэй тэмцээнд оролцох ажээ. 

Б.Хулан өдөр бүр тогтмол бэлтгэл хийж, тэмцээнээс сарын өмнө тусгай вакум бэлтгэлд ордог. Дашрамд дурдахад ”Би сэтгэл судлалын хоёрдугаар курсийн оюутан учраас сурсан мэдсэнээ бэлтгэлдээ ашигладаг” гэж тэрээр хэлэв. 


🏆 Амжилтууд:

• 2021 он: УАШТ – дан, хосын аварга  өсвөрийн дэд байр

• 2022 он: Өсвөрийн дэлхийн аваргын хүрэл;  Үндэсний супер лигийн аварга

• 2023 он: Өсвөрийн дэлхийн аваргын ганцаарчилсан хүрэл, 

• Бээжин Опен дэд байр

• Азийн шилдэг эмэгтэй тамирчин

• Монголиа Опен дэд байр

• Улаанбаатар Опен дэд байр

• УАШТ – дан, хосын аварга; эмэгтэй ганцаарчилсан хүрэл

• Grand Prix аварга

• 2024 он:

• УАШТ өсвөрийн дэд байр

• Ази, Номхон далайн аварга

• Ази, Номхон далайн багийн хүрэл

• Тайвань Опен ганцаарчилсан төрөл дэд байр

• 2025 он:

• УАШТ аварга

• Phoenix Cup (Монголын анхны софт дартсын тэмцээн) – аварга

• Бээжин Опен холимог хосын аварга

• Залуучуудын улсын аварга

Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Д.Тэнгис

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page