top of page

"Мод тарьж эх дэлхийгээ аварцгаая" чалленжид бусад их, дээд сургуулиудын оюутнуудыг нэгдэхийг уриалж байна

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Доктор /Ph.D/ профессор Э.Эрдэнэчимэг багшийн удирдлага доор МСМ клуб, маркетинг менежментийн ангийн оюутнууд "Нийгэмд чиглэсэн маркетинг" хичээлийн хүрээнд нийгмийн хариуцлагыг биелүүлэх үүднээс сайн үйлсийн аяныг 8 дахь жилдээ санаачлан зохион байгуулж байна.

Уг сайн дурын ажил нь 2016 оноос хойш тасралтгүй уламлжлал болгон зохион байгуулагдаж, өдгөө 0-6 насны хүүхдүүдийн асрамжын газар, Батсүмбэр сумын ахмадын асрамжын газар, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд, тусгай хэрэгцээт хүүхдийн Солонго төв болон орон гэргүй хүмүүст тусламжийн гараа сунгажээ.



Энэ жилийн хувьд хүрээлэн буй орчны бохирдолыг бууруулах зорилгоор Сэлбэ голоо цэвэрлэж, мод тарих сайн дурын ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.



Нэг мод хоногт 180 литр хүчилтөрөгч буюу хоёр хүний амьсгалах агаарыг ялгаруулах чадалтай. Гэвч Монгол улсын нийт газар нутгийн ердөө 8 хувийг ой мод эзэлдэг байна.

Оюутан залуус нийгэмд иргэний үүргээ ухамсарлан мод тарьж байгаль орчны эргэх холбоо экологийн тэнцвэрт байдалд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж "Мод тарьж эх дэлхийгээ аварцгаая", "Сэлбэ гол цэвэрлэх" чалленжид Монгол улсын бусад их, дээд сургуулиудын оюутнуудыг нэгдэхийг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн МСМ клубээс уриалж байна.

Б.Хонгорзул

Comments


bottom of page