top of page

Камераа асааж санаагаа уралдуулсан шилдгүүд хэн байв

  • May 14
  • 1 min read

Сэтгүүл зүйн медиа технологийн тэнхимээ оюутнуудын бүтээлч сэтгэлгээ, цахим

контент бэлтгэх ур чадварыг хөгжүүлэх зорилгоор тэнхимээ сурталчлах контент рийл

уралдаан гурав дахь жилдээ зохион байгууллаа.

“Камераа асаа. Санаагаа гарга. Reel-ээ бүтээ.” уриа дор зохион байгуулагдсан тус

уралдаан гуравдугаар сард зарлагдаж, тавдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ

тодруулсан юм. Энэ жилийн тэмцээнд 1, 2, 3, 4-р түвшний нийт 11 баг оролцож, өөрсдийн

бүтээлээрээ Сэтгүүл зүйн тэнхимийн олон нийтэд бүтээлч байдлаар сурталчиллаа.

Оролцогчдын reel бичлэгүүд цахим орчинд нийт 62867 үзэлт авч, 1602 хандалт, 477

удаагийн share цуглуулсан нь уралдааны хүртээмж өндөр байсныг харуулж байна.

Шүүгчдийн нэгдсэн үнэлгээгээр:


Тэргүүн байрт 4-р курсийн оюутан Д. Дэрэм, Б.Маралмаа нарын баг



Дэд байрт 1-р курсийн оюутан С.Ариун-Эрдэнэ, Н.Энхтуул, З.Энхрий нарын баг



Гутгаар байрт 4-р курсийн оюутан Б. Энхням, Т.Чингүн нарын баг


Тусгай байрт 1-р курсийн оюутан Б. Бадамцэцэг, Б.Алтанзул ,Ж.Баасан нарын баг

тус тус шалгарлаа.



Тус тэмцээн нь оюутнуудын контент бүтээх ур чадвар, багаар ажиллах чадварыг

хөгжүүлэхээс гадна мэргэжлээ бүтээлч хэлбэрээр сурталчлах боломжийг олгосон онцлог

арга хэмжээ боллоо.

Уралдаанд оролцсон бүтээлүүдийг Altanuzeg цахим хуудсаар зочлон үзэж сонирхоорой..


Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Г,Мөнгөнсувд

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page