top of page

Инчон мөрөөдлийн төгөлд 2000 мод тарьлаа

2 days ago
1 min read

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2024 оноос жил бүр намар, хаврын улиралд мод тарих өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийн өдөрлөгөөр манай оюутнууд “Инчон Мөрөөдлийн Төгөл”-д 2000 мод тарилаа. Тус өдөр 140 гаруй оюутан, 14 багш оролцож,1750 хайлаас мод суулгаж, 250 нарс модыг нөхөн тарьсан байна.  

Тус өдөрлөгт оролцсон оюутнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авахад дараах үр дүн гарчээ.

Өдөрлөгийн зохион байгуулалт ба агуулгын чанартай байдал: 62,2% “Сайн”, 31,1% “Маш сайн”, 6,7% “Дунд зэрэг”

Хувь хүний хөгжил,багийн ажиллагаанд үзүүлсэн нөлөө: 53,3% “Сайн”, 37,8% “Маш сайн”, 8,9% “Дунд зэрэг”

Зохион байгуулалт оролцооны боломж: 60% “Сайн”, 33,3% “Маш сайн”, 6,7% “Дунд зэрэг” гэж тус тус судалгааны хариу гарчээ.


Бэлтгэсэн: Ж.Баасан



Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page