Дүнгийн маргаан шийдвэрлэх долоо хоног энэ сарын 29-нд эхэлнэ
- Humuun News
- 3 days ago
- 1 min read

Дүнгийн маргаан шийдвэрлэх долоо хоног энэ сарын 29-нөөс ирэх оны 1 дүгээр сарын 2-ны хооронд болно.
Дүн нь буруу орсон суралцагч хичээл заасан багшид хандаж, багш суралцагчийн өргөдөл гомдлын дагуу шалгаж алдаа гарсан бол нотлох баримтыг бүрдүүлэн сургалтын албанд хандаж дүнгийн эрхийг нээлгэж дүнг энэ сарын 22- 26 хооронд засварлана.
Маргаан шийдвэрлэх долоо хоногт Суралцагч асуудлыг тодорхой тусгаж нотлох баримтын хамт бичиг хэргийн ажилтанд бичгээр өгнө. Дүнг баталгаажсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор өргөдөл гаргах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд гомдлыг шийдвэрлэхгүй.
Бичиг хэргийн ажилтанд гомдол гаргасан тохиолдолд Тэнхимийн шийдвэрээр байгуулсан комисс гомдол хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт шийдвэрлэнэ. Комиссын дүгнэлтээр шударга бус дүгнэгдсэн гэж үзвэл комиссын дүнг эцсийн дүнд тооцно. “Гэхдээ дүнгийн маргаан харьцангуй ховор, цөөн гардаг” гэж Сургалтын албаны дарга дурдлаа.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан С.Ариун-Эрдэнэ






Comments