Дэлхийн номын өдрийг тохиолдуулан "Сонирхолтой номоо солилцоогоор" өдөрлөг зохион байгуулагдана
- Humuun News
- Apr 29, 2024
- 1 min read
Дэлхийн номын өдрийг угтаж Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн номын сан, "Хүмүүнлэг уншигчид" номын клуб хамтран “Сонирхолтой номоо солилцоогоор" ном солилцох аяныг дараах зорилгын хүрээнд зохион байгуулж байна.
1. Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,мөн оюутан суралцагсдын ном ашиглалтыг сайжруулах
2. Уншигчдад шинэ номын болон уран зохиолын номын танилцуулга хүргэх
4. Электрон каталоги ашиглалтын явцыг сайжруулах , номын сангаар үйлчлүүлэх уншигчдын тоог нэмэгдүүлэх
Хөтөлбөр:
1. Сургуулийн номын санд шинээр авсан ном болон уран зохиолын номоор үзэсгэлэн гаргаж танилцуулах
2. “Хүмүүнлэг уншигчид”номын клубын танилцуулга хийх
3. “Ад үзэгдэх зориг” номын хэлэлцүүлэг - Сэтгүүл зүй медиа тэнхмийн багш Д. Оюунбат
4. 2023-2024 оны хичээлийн жилийн “Шилдэг уншигч” шалгаруулах
5. “Сонирхолтой номоо солилцоогоор” ном солилцох аян
Хамрах хүрээ: ХИС-ийн оюутнууд
Хэзээ хаана: 4-р байрны 401 тоотод 2024-04-30 14: 00 цагт
Б.Хонгорзул
Comments