Гурав дахь жилдээ уншихуйн соёлыг түгээж буй “Хүмүүнлэг уншигчид”
- Humuun News
- 8 hours ago
- 1 min read

ХИС-ийн “Хүмүүнлэг уншигчид” номын клуб гурав дахь жилдээ шинэ гишүүдээ элсүүлж, энэ жилийн үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимийн багш Д.Оюунбат санаачлан эхлүүлсэн энэхүү сонирхлын клуб нь оюутнуудын чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, ном унших дадал хэвшүүлэх зорилготойгоор байгуулагдсан юм.
“Манай “Хүмүүнлэг уншигчид”-ын клуб шиг номын клуб бусад сургуульд тэр бүр байдаггүй” хэмээн клубийн тэргүүн А.Номин онцоллоо. Тус клубийн онцлог нь уншсан номоо бусадтайгаа хуваалцаж, хамтдаа эргэцүүлэн хэлэлцэж, бодлоо солилцдогт оршдог. Гишүүд долоо хоног бүрийн тав дахь өдөр бүр номын тогтмол ярилцлагын хажуугаар өөр өөрийн дуртай зохиолчийн намтрыг ярьж сонирхуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Клубийн үйл ажиллагааг багш Д.Оюунбат чиглүүлж, Олон улсын харилцааны 4-р түвшний оюутан А.Номин тэргүүлэн удирдаж байгаа юм. Өөрийгөө хөгжүүлэх, ном унших дуртай хүн бүрд ”Хүмүүнлэг уншигчид” клуб нээлтэй аж.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан З.Энхрий






Comments