top of page

Бодлоо цэгцэл


Өөрөө өөрсдийгөө хэн ч анзаарахгүй байх шиг. Өөрийн жинхэнэ хүсэл ээ. Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээ . Өөрийгөө ямархуу хүн болмоор байна гэдгээ. Энд яг юуны төлөө амьдардаг аа. Нэг л утга учиргүй. Амьдраад л өдөр хоногуудыг урсгаад л байх шиг.  Нэг тийм сонин мэдрэмж. 


Орчин цагт хаа саагүй л стресс дундаа төөрсөн хүмүүс явж байгаа харагдана. Нэг л таагүй мэдрэмж төрүүлбэл тэсрэхэд бэлэн гэмээр. Уур бухимдал халдварладаг эсэхийг мэдэхгүй ч хэн нэгэн бухимдуу байгааг харвал би ч дагаад тайван биш болчихдог. Хэдийгээр уурлах нь эрүүл үзэгдэл ч өдөр болгон цаг тутамд ууртай байна гэдэг аюултай. Бид яагаад уурласан, шалтгаан нь юу билээ, надад ямар ашигтай билээ гэдгээ боддоггүй. Маш хурдан уурандаа захирагдаж үйлдэл хийдэг. Гэтэл энэ хэний бие. Хэн удирдах ёстой гэдгээ мартчихна. 


Одоо тэгвэл амьдралаа утга учиртай болгохын тулд мөн уур бухимдлаас ангижрахын тулд юу хийх вэ? Мэдээж өөрөөсөө асууна. Би л өөрийгөө хамгийн сайн мэдэх ёстой хүн шүү дээ. Үүний тулд бясалгал таныг хөтөлж өгөх юм.


Бясалгалын маш олон төрөл байдаг. Эдгээрээс хамгийн түгээмэл 6 төрлийг сонирхуулъя.  

Эх сурвалж: mlctraining.mn


"Тайван байж сур, тэгвэл чи үргэлж аз жаргалтай байх болно." - Парамаханса Йогананда


“Бясалгал бол бодит байдлаас зугтах биш. Харин өөрсдөдөө хүлцэнгүй хандаж, үнэнтэйгээ нүүр туулахыг нэрийддэг" - Кэтлин Макдоналд




“Бясалгал танд ямар нэгэн мэдрэмж төрүүлэх биш. Таны мэдэрч буй зүйлийг мэдрүүлэх явдал юм." - Дэн Харрис









"Бясалгал гэдэг хүлээн зөвшөөрөхийг хэлдэг" - Виктор Давич



“Цэнхэр тэнгэрийг санаарай. Заримдаа үүл бүрхэж, харанхуй харагддаг ч буцаад л цэлмэж чаддаг" - Энди Пуддикомб




"Бясалгал хийдэг хүний оюун ухаан

юунд ч ганхашгүй бат бөх байдаг" - Бхагавад Гита




Бясалгал хэзээ үүссэн бэ? мэдээж аль эрт үед үүссэн. Гэхдээ яг тэдэн онд гэж тодорхойлох баримт байдаггүй. Энэтхэгт хамгийн эртний бясалгалыг випашяна гэж нэрлэдэг. Харин үүнтэй салшгүй холбоотой хүн бол Будда буюу бурхан багш юм. Тэгвэл Будда гэж хэн бэ?...




Иогийн багш, бясалгал сонирхогч Б. Уранзаяа


"Хэрвээ чамд зовлон байгаад түүнийхээ шалтгааныг мэдэхгүй байвал эхлээд өөрөөсөө хай"

Анх бясалгал хийгээд суухад миний бие болон сэтгэл хоёр маш хол байгааг анзаарсан. Миний сэтгэл гадаад ертөнцөд л төвлөрсөн байсан л даа. Уг нь хүний бие болон сэтгэл нэгдмэл байх ёстой шүү дээ. Гэтэл миний сэтгэл гадаад ертөнцөд л оршиж байгааг мэдэрсэн. Бясалгал хийснээр бие, сэтгэл хоёр маань нэгдэж эхэлсэн дээ. Би өмнөхөөсөө эрс өөрчлөгдсөн. Төрөл арилжсан гэх үү дээ. Өмнө нь би амархан уурладаг, стрессдэг байсан. Харин одоо бол уурлахаар зүйл тохиолдсон ч тайвнаар хүлээж авдаг болсон. Ерөнхийдөө бясалгал хийснээр хүн өөр лүүгээ өнгийж эхэлдэг. Тэгэхээр цаанаасаа л уурлахаа больчихдог юм байна лээ. Учир нь миний буруу ч мөн байгаа юм байна гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Өөрийнхөө алдааг түлхүү анзаардаг. Тэгэхээр өөрийгөө илүү ойлгож, хайрлаж чаддаг юм шиг санагдсан. Хэрвээ чамд зовлон байгаад түүнийхээ шалтгааныг мэдэхгүй байвал эхлээд өөрөөсөө хай. Өөр хүн рүү биш. Гэр бүл, найз нөхөд рүү гээ биш. Хамгийн түрүүнд өөрийгөө л анзаарах хэрэгтэй. Өөрийгөө яаж анзаарах вэ гэвэл бясалгал хийхээс өөр арга замгүй санагдсан.


Бэлтгэсэн: Б.Номундарь

תגובות


bottom of page