top of page

БНСУ-ын KUMA их сургууль, ХИС-ийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

БНСУ-ын KUMA(Korean University of Media Arts) болон Хүмүүнлэгийн Ухааны Их сургууллийн хамтын ажиллагааны өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө.



Хамтын ажиллагааны хүрээнд ХИС-ийн сэтгүүл зүй медиа технологийн тэнхимийн оюутнууд 2+2 хөтөлбөрөөр БНСУ-д суралцах боломж нээгдэж байна.


Энэхүү хөтөлбөр нь сэтгүүл зүйн чиглэлээр бакалаварын түвшинд суралцаж буй топик-3 оноотой оюутнуудад нээлттэй юм. Хөтөлбөрт хамрагдсан оюутны онол практикийн чадвар дээшилж, хоёр улсын дипломтой төгсөх боломжийг олгож байгаагаараа давуу талтай.



БНСУ-ын KUMA их сургуулийн талаас,  "2+2 хөтөлбөрөөр манай сургуульд суралцаж байсан оюутнууд хичээл зүтгэлтэй, тэргүүний сурагчид байдаг. Ковид-19 цар тахлын үеэр хамтын үйл ажиллагаа түр саатсан байсан ч дахин гэрээ байгуулж, хамтран ажиллах болсондоо баяртай байна.


Манай талаас хамгийн сүүлийн үеийн техникийн төхөөрөмжөөр хангахаас гадна онолын болон практик дадлагийг чанартай түвшинд хийлгэж, чиглүүлнэ гэдгээ амлаж байна. Дараа жил Солонгос улсад баяртайгаар уулзацгаая" хэмээлээ.



Энэ үеэр ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Дагиймаа, "Манай сэтгүүл зүйн хөтөлбөр Солонгосын KUMA их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөртэй болж байгаад баяртай байна" гэдгээ онцолж байсан юм.


БНСУ-ын KUMA-ын орчин болон танилцуулгыг энэ хаягаас үзнэ үү. https://www2.pro.ac.kr/koreapro/main.do


Б.Хонгорзул









Comments


bottom of page