top of page

АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН “ASIAN GAMES YOUTH REPORTER” ТӨСӨЛД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

Монголын Үндэсний Олимпын Хороо болон Азийн Олимпын зөвлөл хамтран спортын сэтгүүлч болох сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулж, Япон Улсад зохион байгуулагдах “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох боломжийг олгож байна.


АЗИЙН ОЛИМПЫН ЗӨВЛӨЛИЙН “ASIAN GAMES YOUTH REPORTER” ТӨСӨЛД  ОРОЛЦОГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ


Зорилго: 

Спортын сэтгүүлч болох сонирхолтой залуучуудыг сонгон шалгаруулах, спортын сэтгүүл зүйг  хөгжүүлэх, “Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг залуу сэтгүүлчдээр дамжуулан орон даяар сурталчлах,  тэднийг бэлтгэх, Азийн наадмын цар хүрээ, ач холбогдол, түүх, үнэт зүйлсийг залуу хойч үед таниулан  мэдүүлэх, оюутан, сурагчдад спорт, олимпизмын мэдлэг олгоход оршино. 


Зохион байгуулагч: 

Азийн олимпын зөвлөл 

Монголын үндэсний олимпын хороо 


Шалгаруулалтын журам: 

Сонгон шалгаруулалтыг Азийн олимпын зөвлөлөөс томилогдсон олон жилийн туршлага бүхий хэвлэл  мэдээллийн тусгай сэтгүүлч Оролцогчдын англи хэл дээр бичсэн эсээ болон арга хэмжээнд оролцсон  байдлыг үндэслэн сонгон шалгаруулна. Азийн наадамд оролцогч тамирчдын бэлтгэл сургуулилт,  спортын судалгаа, спортын тайлан мэдээ гаргах болон тамирчидтай ярилцлага хийх үед сэтгүүлчдэд  тулгардаг бэрхшээл зэрэг сэдвийн хүрээнд зохиогдоно. 


Тавигдах шаардлага: 

Оролцогч нь спортын сэтгүүлчээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй, англи хэлний бичгийн болон ярианы  өндөр чадвартай байх. 


Хамрах хүрээ: 

Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11, 12-р ангийн сурагчид болон их, дээд сургуулийн 1, 2-р  дамжааны оюутнууд /16-20 нас/. 


Материал хүлээн авах хугацаа, шалгаруулалт: 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь хавсралт дахь анкетыг бөглөн, англи хэл дээр “Asian Games Youth  Reporter хөтөлбөрт сонгогдох миний давуу тал” видео /хоёр минутаас хэтрэхгүй/ бичлэгийг 2025 оны  зургаадугаар сарын 13-ны өдрийн дотор media@olympic.mn хаягаар ирүүлнэ. 

Эцсийн шалгаруулалт 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн 10-13 цагийн хооронд МҮОХ-ны төв  байранд болох тул шалгаруулалтад оролцохоор сонгогдсон 30 хүүхэдтэй МҮОХ-ноос жич холбогдох  болно. 


Шагнал урамшуулал:  

1-р байр мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл, “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд  урилгаар оролцох 

2-р байр мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл 

3-р байр мөнгөн шагнал, өргөмжлөл, дурсгалын зүйл 


Холбоо барих 

Утас: 99845450, 99962997 

Цахим шуудан: media@olympic.mn 


АНКЕТ бөглөх:



Монголын Үндэсний Олимпын Хороо

 
 
 

Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page