Ажлын байрны нэгдсэн өдөрлөгт урьж байна
- Humuun News
- 1 day ago
- 1 min read
Хичээлээ хийнгээ давхар ажил хийж туршлага хуримтлуулан, ирээдүйнхээ суурийг тавьж буй оюутнууд улам бүр нэмэгдсээр байна. Энэ цаг үед оюутнуудын хамгийн том даваа нь ажил олгогч компаниа хайж олох явдал болоод буй.
Тэгвэл хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй оюутан суралцагчдадаа зориулан ажлын байр дахь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний чадвараа танин мэдэж хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цагийн болон урт хугацааны ажлын байранд зуучлах зорилгоор "JOB FAIR-2025" ажлын байрны нэгдсэн өдөрлөгийг ХИС-ийн Оюутны хөгжлийн төв 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Уг өдөрлөг тавдугаар сарын 3-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд ХИС-ийн хичээлийн 1-р байрны спорт зааланд зохиогдох ба өдөрлөгт оролцох байгууллагуудын хүсэлтийг энэ сарын 21-ний 12:00 цаг хүртэл "st.empl.o@humanities.mn" хаягаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Оюутны Хөгжлийн Төв - ХИС цахим хуудас болон 99039730 дугаарын утсаар авах боломжтой.
Бэлтгэсэн: Б.Хонгорзул
Comments