top of page

"Young psychologist" постер илтгэлийн уралдаан дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

  • 1 day ago
  • 1 min read

Сэтгэл судлалын тэнхимийн Journal клуб нь дөрөвдөх жилдээ оюутны эрдэм шинжилгээний "Young psychologist" постер илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэ жил эхний шатанд 37 илтгэл ирснээс хоёр дугаар шатанд шилдэг 20 илтгэл МУИС, МУБИС, СИТИ, Олон улсын Улаанбаатар их сургууль, ДХИС, ХИС-ийн оюутнууд шалгарчээ.

Тэмцээний:

1-р байранд ХИС-ийн 4-р түвшний оюутан Э.Зулзаяа "Үе тэнгийн харилцааны асуумж-сэтгэц хэмжил зүйн үзүүлэлтийг тогтоосон нь" ажлаар

2-р байранд ХИС-ийн 4-р түвшний оюутан М.Бадмаараг "Энэрэнгүй байдлын богино хэмжүүрийн монгол хувилбарын сэтгэц хэмжил зүйн үзүүлэлтүүдийг тогтоосон нь" ажлаар

3-р байранд МУИС-ийн 4-р түвшний оюутан Э.Ану, Б.Нарансолонго, М.Үүрийнтуяа, Э.Саруул нар "Оюутнуудын нийгмийн түгшүүр ба Hомофобиагийн хамааралд үзүүлэх сэтгэл хөдлөлийн зохицуулалтын нөлөөг судалсан нь" ажлаар

Тусгай байранд ХИС-ийн Б. Ариунаа, В.Батцэцэг, О.Гадьмаа, Э.Нандин-Эрдэнэ, Л.Өлзийсолонго, Д.Тод-Эрдэнэ нар "Өсвөр насны хүүхдүүдийн сошиал медиа ашиглалт болон өөрийн үнэлэмж, идеал би хоорондын хамаарлыг судалсан нь" ажлаар тус тус байр эзэллээ.



Бэлтгэсэн: Б.Маралмаа


Comments


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page