top of page

"The 1 st International Conference on Driving Societal Advancement through Interdisciplinary innovation" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь 5-р сарын 2, 3 ны өдрүүдэд "The 1 st International Conference on driving societal advancement through interdisciplinary innovation" cэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.



Салбар дундын инновациар дамжуулан нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулах зорилго бүхий олон улсын эрдэм шинжилгээний хурал нь нийгэмд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх хүрээнд эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагчид, бизнес, технологийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм.


Дээрх олон улсын хурлын нээлтийн үйл ажиллагаа Туушин зочид буудлын Соёмбо танхимд Монгол, АНУ, Солонгос улсын 7 эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүлэлэн эхэлжээ.


Улмаар өнөөдөр буюу таван сарын 3-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль дээр нийт 5 орны 90 гаруй илтгэгчид 6 салбар хуралдаанаар салбар дундын чиглэлээр хийгдсэн өөрсдийн судалгааны ажлыг танилцуулна.


Тус эрдэм шинжилгээний хурал нь салбар дундын судалгааг хөгжүүлэхэд анхаарч байгаагаараа онцлог бөгөөд судлаачид, бизнес, технологийн салбарынхны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид нийгмийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах санаачилгыг дэвшүүлж байгаа юм.


Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь тогтвортой хөгжлийн бодлого, нийгмийн хариуцлагыг сургалт, судалгааны үйл ажиллагаандаа баримталж ажилладаг бөгөөд энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд AR технологийн тусламжтайгаар цаасны хэрэглээг 50% хувь бууруулж, хурлын хөтөлбөр, илтгэлүүд, илтгэлийн хураангуйг цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлж өгсөн нь тус хурлын бас нэгэн онцлог болж байна.


ЭШ – ний хурлын зорилго: Тогтвортой хөгжилд салбар дундын судалгаагаар дамжуулан хувь нэмэр оруулах, бизнесийн байгууллагууд, их, дээд сургуулий судлаачдын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү хурлын зорилго оршино. Хурлын гол фокус нь бүтээлч оюун, үр нөлөө бүхий судалгаа байх бөгөөд нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны судалгааг ашиглах явдал юм.


Зорилтууд: Бид дээрх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.


Үүнд:

  • Судалгааны чадвар, чадамжийг олон нийтэд таниулах – Их сургуулийн багш, оюутнууд, олон улсын эрдэмтдийн хийж буй сүүлийн үед хийж буй судалгааны үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрсөн платформоор дамжуулан нийтийн хүртээл болгох

  • Байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэх – Их сургуулийн сургалт, судалгааны чиглэл, үйл ажиллагааг таниулах замаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх

  • Олон улсын болон дотоодын хамтын ажиллагааг дэмжих – Тэргүүлэх байгууллагууд, салбарын мэргэжилтнүүд, төрийн байгууллагуудтай түншлэл, сүлжээг бий болгох

  • Оролцогч талуудыг татан оролцуулах – Нийгмийн тулгамдсан асуудал, тогтвортой хөгжлийн шийдлүүдийн талаар хэлэлцүүлэгт багш, оюутнууд, төгсөгчид, бизнесийн байгууллагууд, олон нийтийг татан оролцуулах

  • Салбар дундын сэтгэлгээг хөгжүүлэх – Нийгэм, соёл, байгаль орчны цогц асуудлуудыг салбар дундын болон олон салбарын уулзвар дээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зэрэг багтана.

Comentarios


© Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхим

bottom of page