Public Speaking Contest-2025 амжилттай зохион байгуулагдлаа
- Humuun News
- Apr 28
- 1 min read
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи хэлний тэнхим, Орчуулгын клубээс уламжлал болгон зохион байгуулдаг англи хэлээр уран илтгэх уралдаан энэ сарын 24-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Уг уран илтгэлийн тэмцээн нь оюутан залууст өөрсдийн бодол санаагаа англи хэлээр уран, цэгцтэй илэрхийлж, оюун мэдлэг, илтгэх чадвараа сорих боломжийг олгодог байна.
Уралдааны 2-р шатанд нийт 18 оюутан шалгарснаас илтгэлийн утга агуулгаараа Э. Цэцэнгүнж, Ч. Цэцэнбилэг, Э. Төгөлдөр, Э. Содтуяа нар шагналт байруудад тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Neon Edu боловсролын төвд англи хэлний түвшин ахиулах болон IELTS-ын сургалтанд үнэ төлбөргүй хамрагдах эрх, гадаадын их дээд сургуульд зуучлалын хураамжгүй элсэх эрхийн эзэд боллоо.
Мөн хамтран ажиллагч байгууллагын үнэлэмжид нийцсэн илтгэгч шагналын эзнээр бакалаврын түвшний оюутан Ц.Юмжир шалгарсан байна.
Comments