“Magic Cube” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.
- Humuun News
- Jun 13
- 1 min read

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутнууд ХИС-ийн 45 жилийн ойд зориулан 45*45 буюу 2025 шоогоор “we humanities” гэсэн бичиг тэмлэглэгээ бүхий шоон урлан бүтээж ойн баярын үеэр 2024 оны 11-р сарын 13-нд “Magic Cube” төсөл нээлтээ хийсэн билээ. Энэхүү төсөл нь шоон урланд ашиглагдсан 3х3 рубик шоонуудыг борлуулан төвлөрсөн орлогыг хүүхдийн хавдрын эмчилгээнд хандивлах зорилготой хүмүүнлэгийн сайн дурын ажил юм. Magic Cube төсөлд ХИС-ийн багш, ажилтнууд бүгд нэгдсэн бөгөөд мөн төгсөгчид, оюутнуудын төлөөлөл нэгдэж хагас жилийн хугацаанд үргэлжилсэн үйл ажиллагаа нь нийтдээ 6 сая төгрөгийн орлогыг бүрдүүлэн 2025 оны 6-р сарын 02-нд хүүхдийн хавдрын эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны эмгэг, хавдар судлалын тасагт хандивлалаа. Монгол улсын хэмжээнд нийт хүүхдийн хавдрын эмчилгээ, оношилгооны 90 орчим хувийг энэхүү цусны эмгэг, хавдар судлалын тасаг хариуцан ажиллаж байгаа юм.
ХИС-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал доктор Ч.Баттүвшин энэхүү аяныг хүүхдийн хавдрын эмчилгээ рүү чиглүүлэх санаачлагыг гаргаж, шооны анхны худалдан авагч болж “Magic Cube” төслийг эхлүүлсэн бол хамгийн том дүнтэй худалдан авалтыг эдийн засаг хөтөлбөрийн 2018 оны төгсөгч Мон Бэйкери ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал И.Өсөхбаяр 3 сая төгрөгөөр худалдан авсан, ХИС-ийн 14 мэргэжлийн клуб, оюутны хөгжлийн төв борлуулалтын ажилд идэвхтэй оролцож үндсэн зохион байгуулалтыг Экономист клуб хариуцан ажиллаж төслөө амжилттай хаалаа. Мөн төслийн борлуулалтаа үлдсэн шоог Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад ХИС-ийн элсэлтийн албаны хамт олон 1500 сурагчдад бэлэглэж оюуну хөрөнгө оруулалт хийсэн байна.
Comments