KUMA их сургуулийн төлөөлөгчид 2+2 хөтөлбөрийн оюутнуудад зөвөлгөө өглөө
- Apr 16
- 1 min read

БНСУ-ын KUMA(Korea University of Media Arts) их сургуулиас Сун Ин Жун (Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн), Хван Дэ Ү (Гадаад харилцааны мэргэжилтэн) нар энэ сарын 4-р сарын 9-ний өдөр ирж манай сургуулийн сэтгүүл зүйн 2+2 хөтөлбөрийн 1, 2-р курсын оюутнуудад зөвлөгөө өглөө. KUMA-ийн багш, гадаад харилцааны мэргэжилтнүүд семистер болгон ирж зөвлөгөө өгч байна. Хоёр сургуулийн гэрээний дагуу 2+2 хөтөлбөрөөр манай сургуулийн сэтгүүл зүйн 2-р курсын оюутан С.Эгшиглэн, С.Нандин-Учрал хоёр 2026 оны намраас тус сургуульд суралцахаар болсон бөгөөд KUMA-ийн хоёр мэргэжилтэн ирж бүрдүүлэх материал, сургалтын төлбөр, солонгост цагийн ажил хийх нөхцлийн талаар оюутнуудын сонирхож байгаа асуудлаар тодорхой мэдээлэл өглөө. KUMA их сургууль нь 2000 оны 7-р сараас хойш 27 жилийн турш тууштай хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн юм. Цаашдаа ч гэсэн 2+2 хөтөлбөр, багш солилцоогоор улам нягт, дотноор хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэж хоёр сургуулийн төлөөлөгчид уулзалтын үеэр саналаа солилцов.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан Ж.Баасан










Comments