“CIP-Winter Charity -2025” аян үргэлжилж байна
- Humuun News
- Dec 16
- 1 min read

ХИС-ийн Боловсрол судлалын тэнхим, Хэл шинжлэлийн тэнхимийн Англи хэлний багш, орчуулагчийн ангийн оюутнуудын санаачилгаар “CIP–Winter Charity–2025” сайн үйлсийн аян энэ сарын 3–25-ны өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд зохион байгуулж байна.
Тус аян нь Кристина Ноблийн сангийн дэргэдэх “Нархан” хүүхдийн төвийн 0–18 насны хүүхдүүдэд зориулсан бөгөөд дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй юм. ХИС-ийн оюутан, багш, ажилтнууд энэхүү аяныг дэмжин хүүхэд болон өсвөр насныханд тохирсон хувцас, бичиг хэрэгсэл, ном, гутал, бага оврын цахилгаан хэрэгсэл, бэлэг зэрэг хэрэгцээт эд зүйлсийг хандивладаг байна. Хандивын хайрцгууд ХИС-ийн 2-р байрны 2 давхар, 4-р байрны 1 давхарт байрлаж байгаа аж.
Мөн оюутнуудын уламжлалт жүжигчилсэн тоглолтыг энэ жил төлбөртэйгөөр зохион байгуулж, тасалбарын орлогоос бүрдсэн мөнгийг энэ хүүхдийн төвд хандивлахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан С.Ариун-Эрдэнэ






Comments