top of page

"Тусгай сэтгэл судлал" хичээлийн хүрээнд оюутнууд "Бидний хӨӨРхөн ЕРТӨНЦ" фестивальд сайн дурын ажилд оролцлоо

Сайн дурын ажил нь ажлын туршлага чадвартай болгох, шинэ хүрээлэлтэй болох, ур чавдаруудаа хөгжүүлэх, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх боломж олгохоос гадна өөрийн санаа зовнидог асуудалд гар бие оролцож хувь нэмрээ оруулах, үзэл бодлоо илэрхийлж нийгэмд эерэг өөрчлөлт гаргах гэх мэт олон давуу талтай.


Иймд оюутнууд хичээлийн дөрвөн жилийн хугацаанд клубын үйл ажиллагаа, сайн дурын ажилд оролцсон сертификат тооцуулах зэргээр сайн дурын 20 цаг цуглуулах шаардлага бий болсон.

Үүнтэй холбогдуулан ХИС-ийн сэтгэл судлалын ангийн гуравдугаар ангийн оюутнууд "Тусгай сэтгэл судлал" хичээлийн хүрээнд тавдугаар сарын 4-ны өдөр "Бидний хӨӨРхөн ЕРТӨНЦ-2024" гэр бүлийн фестивальд сайн дурын ажил хийжээ. Тус арга хэмжээнд оюутнууд бүртгэл хийх, зөвлөгөө өгөх, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй цагийг хөгжилтэй өнгөрүүлэх зэрэг ажлууд дээр хуваагдан ажиллаж сайн дурын 9 цагийг цуглуулжээ.

Б.Хонгорзул






コメント


bottom of page