Search
1-p түвшний 34 оюутан тэтгэлэг авч байна
- Humuun News
- 5 days ago
- 1 min read

ХИС-д энэ жил шинээр элссэн 34 оюутан шинэ элсэлчдийг тэтгэлэг авсан байна. Уг тэтгэлгийг авахын тулд ЭЕШ-ийн шалгалт 1, шалгалт 2-ийн нийлбэр оноо 1500-1600 байвал 100 хувь, 1440-1499 бол 80 хувь 1400-1439 бол 60 хувь, 1340-1399 бол 40 хувь, 1280-1339 бол 20 хувийн тэтгэлэг авна. Мөн суралцсан хугацааны голч дүн 3.90-4.00 байвал 10 хувь, 3.80-3.89 бол 8 хувь, 3.70-3.79 бол 6 хувь, 3.60-3.69 бол 4 хувь тэтгэлэг олгодог. Тэгвэл уг тэтгэлгийг нийт 255 суралцагч авч байна. Мөн тэргүүний суралцагч, спортын тэмцээн уралдаанд амжилт гаргасан тохиолдолд захирлын нэрэмжит тэтгэлэг өгдөг.
Бэлтгэсэн: Сэтгүүл зүйн 1-р түвшний оюутан М.Бямбагэрэл






Comments